ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр Хасу шивэрт рашаан сувиллын 401 тоот өрөөны тагтнаас Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал хөл алдан унах үедээ хоёр давхрын тагтны хаалтыг биеийн аль нэг хэсгээр цохьсон эсэхийг тогтоох өндрөөс унах үеийн туршилтыг гүйцэтгэжээ.
Уг туршилтыг гүйцэтгэхийн тулд 174 см өндөртэй, 74 кг жинтэй чүүчил ашигласан бөгөөд 17 удаа уг чүүчлийг өндрөөс унагаахад нэг ч удаа хоёр давхрын тагтыг мөргөж, шүргээгүй байна. Мөн бидний нэвтрүүлэгт гарсанчлан уг чүүчил 4 давхарын тагтны чанх дор байрлах цахилгаан генераторын дээрээс цөм унажээ.
Энэхүү туршилтаар хэргийн газарт анх очсон цагдаагийн алба хаагчийн эхний таамаг бүрэн няцаагдсан бөгөөд талийгаач өндрөөс унасан бус түүний амь насыг хэн нэгэн хөнөөгөөд цогцсыг өндрөөс унасан байдалтай харагдуулахаар аваачиж хаясан байж болзошгүй гэдэг таамгийг төрүүлж байна.
Хүн өндрөөс унах үед өмсөж явсан хувцас нь зурагт харагдаж байгаа шиг хэзээ ч сөхөгддөггүй бөгөөд харин цогцсыг чирэх дамжлан өргөх үед л ингэж сөхөгддөг юм байна.
Энэхүү хэргийг илрүүлэхээр Монголын урдаа барьдаг мөрдөгч нар ажиллаж буй тул гэм буруутай этгээд хэрвээ байх аваас тэр хүн илрэх нь цаг хугацааны асуудал биз ээ.