Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан -ы төрсөн ах "Сайн номуун хийд"-ийн хамба С.Нэргүйн гадаадын нэр бүхий иргэнтэй хундага тулган архи ууж буй бичлэг бидэнд ирлээ.
Чухам хэнтэй, хэзээ, ямар зорилгоор хундага тулгасныг шалгадаг байгууллага нь шалгаж тогтоох байх.
Одоогоос таван жилийн өмнө http://time.mn/mWz.html сайтад "Тэд бидний тухай: Даяар шашин ба нэгдсэн фронт: Монголын асуудал" гарчигтай маш ноцтой нийтлэл гарсан.
Уг нийтлэлд "... Налайхад байрлах “Сайн Номун” хийд нь Хятадын коммунист намын дэргэдэх Нэгдсэн фронтын үйл ажиллагааны амжилттай жишиг болж байгаа юм. Төвдийн буддизмын академийн (藏语 系 高级 佛 学院) коммунист намын хорооны нарийн бичгийн даргын үзэл бодлогыг хэрэгжүүлэхэр Бээжинд 2017 оны 11 дүгээр сард гадаадын лам нарыг хүлээж авсан (UFWD, 藏语系高级佛学院, 2017.11 сар) Тэдгээр лам нар "Сайн Номун хийд"-ээс ирсэн юм.
Хийдийн хамба С.Нэргүй бүлгийг ахалж авчирсан. Тэд Шашны харилцааны Төрийн удирдлагын газрын удирдлага, Хятадын Буддист холбооныхонтой болон БНХАУ-ын хүлээн зөвшөөрсөн Банчин богдтой уулзсан..." гэх зэргээр маш ноцтой асуудлыг хөндсөн байдаг.