Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан -ны хамаарал бүхий "Зүүнбаян рефайнери" ХХК нь Туул голын тусгай хамгаалалттай бүсийн бургасыг олон мянгаар нь шудсан.
Энэхүү зүй бус үйлдэл гарсны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яам -аас “Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ-д захиалга өгч, байгаль орчин учруулсан хохирлын үнэлгээг тогтоолгоход 9,171,000,000 учруулсан гэдэг албан ёсны үнэлгээг гаргаж байжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол "Зүүнбаян рефайнери" ХХК-д олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлахын өмнөхөн С.Амарсайхан өөрийн биеэр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай Нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын өрөөнд очиж, энэ газрын эрхийг битгий цуцалж өгөөч хэмээн гуйж байжээ.
Мөн "Зүүнбаян рефайнери" ХХК-ийн захирлаар тухайн үед ажиллаж байсан О.Сайнбаяр нь БОАЖЯ-ны албан тушаалтнуудыг хоолонд хамт орохыг урьж, тантай С.Ганбат (С.Амарсайханы төрсөн ах) захирал уулзаж тохиролцохыг урьж байна хэмээн удаа дараа хэлж, хахууль өгөхөөр санаархаж байсныг эх сурвалж хэллээ.
2020 оны УИХ-ын сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулсны дараа БОАЖ-ын сайдаар Д.Сарангэрэл томилогдсон бөгөөд тэрбээр С.Амарсайхан нарт илтэд үйлчилж, Туул голын бургасыг хайр гамгүй шудсан "Зүүнбаян рефайнери" ХХК-ийн газрын эрхийг сэргээхээр ажиллаж байжээ.
Ковидоор өвдсөн ээжийг нярайнх нь хамт төрөх эмнэлгээс хөөж гаргасан гэх үндэслэлээр У.Хүрэлсүхийн Засгийн газар 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр огцорч байсан.
Гэтэл Д.Сарангэрэл нь албан тушаалаасаа огцорсноосоо хойш яг 7 хоногийн дараа буюу 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар "Газар ашиглах эрхийн хугацааг сунгах тухай" гэх тэргүүтэй А/26 дугаартай тушаалд гарын үсгээ зурж, С.Амарсайханы хамаарал бүхий "Зүүнбаян рефайнери" ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн байдаг аж.