БШУЯ-ны харьяа МОХС-ийн захирал асан, яллагдагч Ж.Соронзон өнөөдөр 19:30 минутын үед өөрийн эр нөхөр алуурчин Нанзаддоржийн Лүндэндоржийн хамт Энканто тауны саунаар үйлчлүүлээд гарч яваа зургийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд ирүүлэв.
Ж.Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй ЭРХГА ХХК руу төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 5.8 тэрбум төгрөгийг шилжүүлж ашиг хонжоо олсон, өндөр насны тэтгэвэрт суусан эр нөхөр Н.Лүндэндоржийг өөрийнхөө сургуульд нийгмийн багшаар ажилд авч нэг сард 10,868,000 төгрөгийн цалинг олгож эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай Тэмцэх Газар -т шалгагдсан.
АТГ-аас уг хэргийг сайтар шалгаж дуусгаад Ж.Соронзонд холбогдох авлига албан тушаалын гэмт хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2023 оны нэгдүгээр сард Нийслэлийн Прокурорын Газар -т хүргүүлсэн байдаг.
Ж.Соронзонгийн хэргийг хүлээн авсан прокурор нь хуульд заасан хугацаа буюу 14 хоногийн дотор уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх -д шилжүүлэх ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байна гэдгийг УЕПГ-ын эх сурвалж хэллээ.
Ж.Соронзон нь эрүүгийн хуулийн 22.1-ийн 1-т заасан зүйлчлэлээр яллагдагчаар татагдан шалгуулж байх хугацаандаа БНСУ руу 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ниссэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан билээ.