Хэвлэлийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хийгээд мэргэжлийн бүх холбоод хамтран тайван жагсаал хийлээ.
Сүүлийн жилүүдэд хууль хүчний байгууллагын алба хаагчид сэтгүүлчдийн эрхийг зөрчих, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, дарамтлах, айлгах сүрдүүлэх нь хэрээс хэтэрсэн тул энэхүү зүй бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж энэхүү жагсаалыг хийлээ.
Мөн өнөөдөр “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас 2023 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг өнөөдөр олон нийтэд зарлахад Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс энэ жил хоёр байраар урагшилж, дэлхийн 180 орноос 88 дугаар байрт эрэмбэлэгджээ. Хэрвээ "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa хориг тавиагүй байсан бол манай улс дахин хойш шидэгдэх байсан нь дамжиггүй.
Хэвлэлийн эрх чөлөөний индексийн нэгдүгээрт Норвеги Улс эрэмбэлэгдсэн бол хэвлэлийн эрх чөлөөг хамгийн ихээр хязгаарласан улсаар Хойд Солонгос (180), БНХАУ (179), Bьетнам Улс (178)-д тус тус орсон байв.