Монгол Улсын иргэд 0.07 га газраа ч өмчилж чадахгүй байхад Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат зайсан толгойг тойрсон бараг бүх газрыг өөрийн нэр дээрээ авч чадсан байдаг.
Түүгээр ч зогсохгүй С.Ганбат Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Арцатын аманд 0.56 га газрыг мөн БОАЖС-ийн 2019.03.01-ний өдрийн 71 тоот тушаалаар өөртөө авч чадсан байх юм.
Өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан газраа С.Ганбат бусдад худалдан борлуулах, дамлан зарах ажлыг Оож овогтой Сайнбаяр гэх хүнээр хийлгэдэг юм байна.
Тухайлбал С.Ганбат Арцатын аманд 0.56 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсны дөнгөж дараахан буюу 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр О.Сайнбаярт “Уг газрыг худалдан борлуулах, захиран зарцуулах, төлбөр мөнгийг нь хүлээн авах бүх эрхийг олгосон итгэмжлэлийг гурван жилийн хугацаатай олгосон”-ыг та бүхэн харж байна.
Уг итгэмжлэлийг гаргуулан авсан О.Сайнбаяр нь иргэн Д.Энхболдод уг газрыг
- Mercedes Benz S550
- Mercedes Benz C200 T Blue маркийн автомашинуудаар тулсан байх аж.
Жирийн иргэдэд хэзээ ч олддоггүй газрууд Шадар сайдын төрсөн ах С.Ганбатад олноороо олдоод байдаг нь сонин. Олж авсан газраа тэрбээр Оожийн Сайнбаяраар заруулж өм цөм ашиг олоод нууцхан хөлжиж байдаг аж.