Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд удаа дараа архи ууж буй Э.Алтанбагана хэмээх энэхүү залуу болбоос УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн төрсөн ах М.Эрдэнэдалайгийн хүүхэд юм.
Э.Алтанбагана нь хөдөлмөр нийгмийн хамгааллын талаар ямар ч мэдлэг ойлголтгүй, мэдээллийн технологийн мэргэжилтэй хүн атлаа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн даргаар 2021 оны арваннэгдүгээр сараас өдгөөг хүртэл ажиллаж байгаа билээ.
Э.Алтанбагана даргыг ажлын байран дээрээ архи уусных нь төлөө татвар төлөгч та бид сар бүр 2290 ам.долларын цалинг өгдөг.
"НУУЦ МАТЕРИАЛУУД" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг өнгөрсөн есдүгээр сард БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ёс бус асуудлыг илчилсэн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэснээс хойш ганцхан хүн хариуцлага хүлээсэн нь тус төвийн дарга Д.Баярмандах. Харин ажлын байраа архи найрны талбар болгож буй бусад хүмүүс нь одоогоор ямар ч сахилгын болон ёс зүйн ямар ч хариуцлага хүлээгээгүй байгаа билээ.