Та IPHONE 15 PRO MAX гар утсыг ердөө 10 хувийн урьдчилгаа төлөөд хувь линзингээр авах уу гэдэг зартай facebook-т олонтаа таарсан байх.
It center компанийн онлайн лизингд хамрагдаж цоо шинэ iphone 15 pro max-aa аваарай хэмээн иргэдийг залилан мэхэлж хохироодог зохион байгуулалттай мэргэшсэн луйварчид байгааг НУУЦ МАТЕРИАЛУУД илчилж байна.
Та Монголбанкны хар жагсаалтад байдаг, нийгмийн даатгал төлдөггүй, банк болон ББСБ-д давхар зээлтэй байсан ч хамаагүй таны орлогыг нотлохгүйгээр танд зээл олгоно. Та энэхүү линк дээр дарж зээлийн хүсэлтээ илгээгээрэй гэдэг.
Иргэд зээлийн хүсэлт илгээх хэсэгт овог нэр, имэйл хаяг, утасны дугаар, гэрийн хаяг, регистрийн дугаар, яаралтай үед холбоо барих утасны дугаар, бүр пасспортны урд ард талын зургийг оруулж хүсэлт илгээнгүүт хэдхэн минутын дараа 77800197 дугаартай утаснаас дуудлага ирнэ.
Залилагч этгээд "Та хаана ажилладаг вэ, сард хэдэгн төгрөгийн орлого олдог вэ? Банк санхүүгийн байгууллагад хэдэн төгрөгийн зээл төлдөг вэ" гэхчилэн асуусны дараа 77800197 дугаарын утаснаас залгаж таны зээлийн хүсэлтийн хариу бүртгэлтэй имэйлд тань илгээгдлээ. "ТЕЧцентр" компани гэсэн мессэж илгээдэг аж.
Имэйл рүүгээ орохоор таны зээлийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ. Утасны үнэн 5,500,000. Урьчилгаа 550,000 төгрөгөө төлөөрэй. Зээлийн хугацаа 26 сар. 1 сард төлөх дүн 210,096 төгрөг. Та урьдчилгаагаа төлснөөс хойш гар утас тань монгол шуудангаар өдөртөө хүргэгдэнэ. Хөдөө орон нутагт бол 24 цагийн дотор хүргэгдэнэ гэсэн байдаг. Маш үнэмшилтэй.
Ингээд ухаалаг утас хувь лизинг рүү ороод коммент хэсэг рүү орохоор хэд хэдэн хүн утсаа авлаа баярлалаа гэсэн коммент бичсэнийг харсан хүмүүс залилагч этгээд Тайван Пүрэвдорж Ариг банкин дахь 2101980210 данс руу мөнгө шилжүүлээд хохирч үлддэг юм байна. Ийм хохирогч нар бүр маш олон байдаг.
Хамгийн ноцтой залилан мэхлэгч этгээд хохирогч нарын гэрийн хаяг, утасны дугаар, пасспортны зурагийг мэддэгээрээ далимдуулан “ална шүү” хэмээн айлган сүрдүүлдэг юм байна.
Хохирогч нар цагдаагийн байгууллагад удаа дараа гомдол гаргасан боловч хэргийн шийдвэрлэлт удаан, залилагчийг олж тогтоох, дансыг битүүмжлэх ажил огт хийгдэхгүй байна гэдгийг бидэнд мэдээлсэн билээ.