Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов өнөөдөр "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн" хэмээн зоригтойгоор мэдэгдэл хийлээ
Тэрбээр:
- Сэтгүүлч Unurtsetseg Naran бол хүний эрхийг хамгаалагч мөн
- Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үйл ажиллагааг явуулсан
- zarig.mn сайтын үйл ажиллагааг бүхэлд нь үндэслэлгүйгээр зогсоосон нь хүний эрхийн зөрчил мөн
- Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад хувь хүний сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа нь Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчиж байна хэмээн мэдэгдсэн нь үнэндээ ЦОЧИР ҮЙЛ ЯВДАЛ байлаа.
ХЭҮК тэртээ 2001 онд шинээр үүсгэн байгуулагдаж, 23 жилийн намтар түүхийг бүтээх явцдаа улс төрийн хурц нөлөөлөлтэй, олны анхаарлыг татсан хэргийн талаар ийм эрс байр суурийг илэрхийлж байсан удаагүй билээ. ХЭҮК-ын ийм мөлгөр, зүрх зориггүй байдлыг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж шүүмжилж, "Шүдгүй арслан" хэмээн даапаалж байв. Тэгвэл өнөөдөр ХЭҮК нь улс төрийн аль ч нам хүчин, эрх баригчдаасаа үл эмээж өөрийн хараат бус байр сууриа шууд илэрхийлсэн явдал нь тус байгууллага ШҮДГҮЙ АРСЛАН биш болсныг харуулсан үйл явдал боллоо.
Монгол Улсад болсон эмгэнэлт хар өдөр хэмээгддэг 2008 оны 7-р сарын 01-нд олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, олон мянган хүнийг хомроглон баривчилж байхад тухайн үед ХЭҮК-ын даргаар ажиллаж байсан эмэгтэй "Хүний эрх зөрчигдөөгүй" хэмээн мэдэгдэж, олон улсын өмнө улс орноо шившиглэж байсан юм.