Иргэн Б (эмэгтэй) 2023 оны долдугаар сард Tavan Bogd Motors LLC ХХК-аас цоо шинэ #TOYOTA_LAND_CRUISER_300 маркийн автомашиныг 242,700,000 төгрөгөөр худалдан авчээ.
Улмаар уг машинаа 3,397,800 төгрөгийг төлж, 2023 оны долдугаар сарын 20-ны өдөр Тэнгэр даатгалын тээврийн хэрэгслийн даатгалд хамруулан даатгуулж байж.
Иргэн Б 2023 оны 11-р сарын 02-ны өдөр хөдөө орон нутаг руу зорчиж явах үедээ үзэгдэх орчин хязгаарлагдмал цасан шуургатай үед бүрэнхийн цагаар мал мөргөсөн осол гаргажээ.
Осол гаргасан даруйдаа иргэн Б тээврийн хэрэгслийн даатгалтай тул сэтгэл тайвширч #тэнгэр_даатгал руу холбогдон ослын дуудлага өгч, цагдаагийн байгууллагад дуудлага өгч холбогдох дүгнэлтээ гаргуулж, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 73,661,400 төгрөгийн хохирол тогтоогджээ.
Гэтэл Тэнгэр даатгалынхан уг нөхөн олговрыг тэр даруй олгосонгүй. Элдэв янзын худал шалтаг шалтгаан хэлж зөвхөн чатботоор л хариу өгдөг байсан бөгөөд залгахад нь утсаа огт авдаггүй байж.
Хохирогч Б аргаа барахдаа тус компанийн байран дээр очиж удаан хөөцөлдсөний эцэст сар гарны дараа буюу 2023 оны 12-р сарын 08-ны өдөр ердөө 29,063,760 төгрөг л авчээ.
#тэнгэр_даатгалынхан өөрсдийн харилцагч, үйлчлүүлэгч, даатгуулагчдынхаа хохирлыг ийм багаар нөхөн төлж хохироодог хэрнээ өөрсдийнхөө пэйж хуудсаар дамжуулан хийсэн сурталчилгаандаа "Бид даатгуулагч нартаа нөхөн олговор сайн олгодог. Машинаараа мал мөргөсөн иргэнд 76,000,000 төгрөгийн нөхөн олговор олгосон" хэмээн худал сурталчилгаа явуулж байгааг иргэн Б үзээд үнэхээр цочирдсоноо бидэнд хэллээ.
"Хэрвээ та бүхэн ТЭНГЭР ДААТГАЛ-д даатгуулвал өөрсдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаараа хохирох эрсдэлтэй тул уг байгууллагаар хэзээ ч битгий үйлчлүүлээрэй" хэмээн хохирогч Б хэлж байна.