Пүрэвдоржийн ТАЙВАН хэмээх 30 настай энэ залуу фэйсбүүк орчинд гар утсыг хувь лизингээр зарна хэмээх зарыг тавьж маш олон иргэнийг залилж хохироосныг бид өнгөрсөн хавар олон нийтэд мэдээллэж байв.
Тэрбээр хохирогч нарыг олзлохын тулд:
- iphone 14, 15 утсыг хувь лизингээр зарна
- Урьдчилгаа 10 хувиа төлөөд утсаа гэртээ хүргүүлж аваарай
- Банк болон ББСБ-д зээлтэй байж болно
- Монголбанкны хар жагсаалтад байсан ч болно гэх зэргээр сэнхрүүлэн хуурч хохироодог байсан юм.
Түүний луйврыг бид илчилж олон нийтэд сэрэмжлүүлсний дараа тэрбээр дээл хувцас хүргэлтээр зарна хэмээх зарыг мөн л фэйсбүүк орчинд тавьж олон нийтийг үргэлжлүүлэн залилсаар байсан юм.
Албан бус эх сурвалж бидэнд өгсөн мэдээлэлдээ "Луйварчин Пүрэвдоржийн Тайван хэмээгч нь өмнө нь Нийслэлийн нэгэн дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад өдгөө УИХ-ын гишүүн болж дэвшсэн хүний ойрын хамаатан байсан учраас цагдаад баригдахгүйгээр удаан хугацааны турш залилангаа хийсээр ирсэн нэгэн" гэв.
Бид уг асуудлыг үргэлжлүүлэн мэдээллэх болно.