Уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа компанийг шантаажилж, онц их хэмжээний мөнгө нэхэх шалгарсан аргыг та бүхэндээ бодит жишээ баримтад тулгуурлан зааж өгье.
Нэгдүгээр дүрэм:
Хэрвээ та сошиал орчинд идэвхтэй, олон дагагчтай бол энэ нь маш том давуу тал болно. Эхлээд тухайн төсөл хэрэгжүүлэгчтэй уулзаад би танай үйл ажиллагааг дэмжинэ гэж хэлээд мөнгө ав. 5 саяас эхэлнэ шүү.
Хоёрдугаар дүрэм:
Тухайн уул уурхайн төслийг нутгийн иргэд эсэргүүцэж байна гэсэн толгойтой цаас бариад тухайн багт амьдардаг, айл өрх бүрээр орж гарын үсэг цуглуул. Тухайн уурхайгаас хэдэн арав битгий хэл хэдэн зуун км хол амьдардаг байсан ч хамаагүй. Гарын үсгийг нь зуруул. Бүр нутгаасаа Улаанбаатар руу нүүгээд 10-20 жил болсон хүн байсан ч хамаагүй. 100-аас дээш гарын үсэг цуглуулж чадсан бол бинго. Та багадаа л 50,000,000 төгрөгийг тухайн төсөл хэрэгжүүлэгчээс нэхэх эрхтэй боллоо.
Гуравдугаар дүрэм:
Хэрвээ татганасан муу золигнууд шантаажилсан мөнгийг чинь өгөхгүй бол увайгүй арга ашигла. Уурхайн кемпийнх нь үүдийг хаагаад гэр барьчих. Гэрийнхээ дээр төрийн далбааг мандуулбал бүр сүртэй харагдана. Тэгээд та нар муусайн үйл ажиллагаагаа зогсоохыг нутгийн иргэд шаардаж байна гэсэн бичиг бүхий хулдаасан самбар хэвлүүлээд гэрийнхээ бүслүүрнээс зүүчих. Ажлыг нь саатуулах хорлох ажлаа хийхдээ мэргэшсэн шантаажны лайвчдыг заавал ашигла. Лайвынхаа үеэр үнэмшилтэйгээр уурлаж, болж өгвөл уйл. Миний нутгийг надад үлдээгээч нтр гэж уянгал. Ганцаараа очиж тэнэгтэв дээ. Чамайг нохой хуцаж байна ч гэж тоохгүй.
Дөрөвдүгээр дүрэм:
Уул уурхайн төсөл хэрэгжих талбар ихэвчлэн төв суурин газраас хол. Үүрэн холбооны ямар ч сүлжээгүй газарт байдаг. Тэглээ гээд та шантарч болохгүй. Элон Маск гэдэг буянтай ахын Старлинк хэмээх үнэтэй хэрнээ чадалтай төхөөрөмж байдгийг мэдээд ав. Монголын хаана ч сүлжээ тасрахгүй. Лизингээр ав. Тэр төхөөрөмж чинь багадаа 6 саяын үнэтэй шүү. Яагаад гэхээр тэр зардлаасаа хэд дахин өндөр мөнгийг шантаажилж цөм хийх гэж байгаа шүү дээ. Тиймээс зоригтой бай. Эрсдэл гарга. Гэр олох, машин олох, шатахуун хийх зэрэг зардал мэдээж маш их гарна. Хоол ундны зардал ч гарна. Энэ бүх зардлыг ямар ч нэгэн хэмжээгээр заавал гарга. Яаж ийгээд гарга. Том мөнгө салгахын тулд том л хөдлөх хэрэгтэй.
Тавдугаар дүрэм:
Ингээд байхад л шантаажилсан мөнгийг чинь өгөхгүй байгаа бол шийдсэн арга хэрэглэ. Тухайн уурхай байрладаг сум багийн иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа бол тухайн аймгийн иргэдийн дэмжлэгийг ав. Мөнгө төл. Морь малтай хүнийг оролцуулбал сүртэй сайхан харагдана. Том хөдөл. Тэгээд олон мянган хүн та нарыг үзээд шэйрлээд эхлэхээр нь уурхай руу нь шууд дайрч орж. Кемпийг нь эвдэж, гэрийг нь нурааж, хүмүүсийг нь зодож хохироо. Монголд ямар хууль гэж байх биш. Айх хэрэггүй.
Зургадугаар дүрэм:
Энэ бол хамгийн гол дүрэм. За тэгэхээр эрхэм шантаажчин та хүмүүсийг турхирч, уриалж бусад руу л дайруулах ёстой болохоос биш өөрөө хүн амьтныг зодож тэнэгтэв дээ. Тэгвэл мөнгө олох биш шоронд орох болно. Өөрөө ерөөсөө зүй бус үйлдэл хийж болохгүй. Өөрийг чинь дэмжээд дагаад ирсэн хүмүүст архи өг. Монголчууд согтуу байхдаа солиотой байдаг. Тэд согтуу л байвал хүн алж, хүрээг талаас сийхгүй. Хүний амь эрсдэх, хүнд гэмтэх нь ямар ч хамаагүй. Ялыг нь тэд л үүрэх болохоос чи үүрэхгүй шүү дээ. Тиймээс турхирч дайруулсан хүмүүс чинь бусдыг зодож (алах гэж байгааг) гар утсаараа сайтар бичиж баримтжуул. Сүүлд тэр хүнд бүх бурууг бухаад яллахад хэрэг болно. Архи нь гарахаараа тэмцэгчид мэдээж аймаар гэмшинэ. Амьдралаараа тоглуулахаараа, шоронд орохоороо бүр ч гэмшинэ. Гэхдээ тэдний амьдрал сүйрэх, шоронд орох эсэх нь чамд ямар ч падлийгүй шүү дээ. Гол нь чи нөгөө уул уурхайн компаниас НЭХСЭН МӨНГӨӨ л авах чухал.
Нэвтрүүлгийг бүтэн үзэх линк: https://www.youtube.com/watch?v=tUCots_FcvU