Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

Нээлттэй засаглалын түншлэл байгууллагаас Ц.Нямдоржид сануулга өгчээ

2021-10-01
0 0

Монгол Улсын Засгийн газар 2013 онд  төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Нээлттэй засаглалын түншлэлд нэгдэн орж байсан.

Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон талын тэгш оролцоог хүндэтгэн хэрэгжүүлэх үүрэг, НЗТ-ийн гишүүний хувьд зайлшгүй биелүүлэх ёстой шаардлагыг үл тоомсорлон зөрчих болсон тул Нээлттэй засаглалын түншлэл ОУБ-аас ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид сануулга өгчээ.

Уг сануулгад “Нээлттэй засаглалын түншлэл нь төрийн үйл ажиллагааг  ил тод болгох, иргэдийн бодит оролцоог дэмжих, авлигыг бууруулах, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилго бүхий дэлхийн улс орнуудын сайн дурын олон талт санаачилга юм.

2011 оноос эхлэн хэрэгжиж буй уг санаачилгад эдүгээ дэлхийн 78 улс орон нэгдээд байна.  Ил тод, нээлттэй, эргэх хариуцлагатай сайн засаглалыг төлөвшүүлэхэд төр, олон нийт, иргэний нийгэм, хувийн хэвшлийн эрх тэгш, үр дүнтэй хамтын ажиллагааг  чухалчилдаг нь НЗТ-ийн гол онцлог юм.

НЗТ-ийн гишүүн улс орнууд хоёр жил тутам дээрх зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг. Энэхүү үндэсний төлөвлөгөө нь “Хамтын бүтээл” буюу төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн бүрэн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурласан байхыг НЗТ зүй ёсоор шаарддаг.

Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон талын тэгш оролцоог хүндэтгэн хэрэгжүүлэх үүрэг, НЗТ-ийн гишүүний хувьд зайлшгүй биелүүлэх ёстой шаардлагыг үл тоомсорлон зөрчих болсон тул Монгол Улсын Засгийн газарт нээлттэй захидал илгээж,  гишүүнчлэлийг идэвхгүй болгох эрсдэл үүссэнийг албан ёсоор сануулж байна” гэжээ.

 

 

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In