Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

Гэдсэндээ “өтөлсөн” гавьяат Насанцогтын Энхбат

Цээл сайхан хоолойгоороо Монгол ард түмнийг уярааж, уйлуулж, дуулуулж жаргаадаг, ардын дуу мэт алдаршсан асар олон уран бүтээлтэй дуучин бол Насанцогтын Энхбат.

2022-01-31
0 0

“Гүнж тогоруу”, “Хонгорзул”, “Намайгаа дурсаарай”, “Дуулж явна би” гэх зэргээр нэрлээд байвал барагдашгүй дууны арвин сан хөмрөгтэй Н.Энхбатыг бар жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН хэмээх эрхэм хүндтэй цол, одон медалиар шагнасан нь монголчуудыг огшоож баярлуулсан үйл явдал боллоо.

Энэхүү баяртай сайхан мэдээг дуулсан олон олон хүмүүс “Хүүе ээ, та чинь гавьяат цолыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа юм уу”, “Олон хүн, олон жилийн өмнөөс МУГЖ гэж бодож, цоллож, зарим нь зарлаж явсан андуугүй алдартан, эндүүгүй Ардын цолтон мөнөөс мөн билээ”, “Гэдсэн өтөлсөн гавьяат”, “Таныг би гавьяат гэж бодож явсан ш дээ” гэх зэргээр баяр хүргэснийг хараад огшихгүй байхын аргагүй.

Мэргэжлийн урлагийн байгууллагад 30 жил зүтгэж, ард түмнийгээ соён гэгэээрүүлэх, сурган хүмүүжүүлэх, цэнгэн баясгахад нэг насны амьдралаа зориулсан эрхэм хүндэт ахдаа баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In