Х.Бат-Ялалт нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийг төрийн ордонд архидан согтуурч, тамхи татаж буй бичлэгээр нь барьцаалан сүрдүүлж, 200 сая төгрөг нэхээд улмаар 50 сая төгрөг авсан хэргээрээ ийнхүү шүүгдэж байгаа аж.
Өнөө өглөө Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Х.Бат-Ялалтыг шүүх үед тэрбээр шүүгч, шүүгчийн туслах, прокурор нарыг элдэв бусаар хэлж, шүүх хурлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчийн биед халдаж танхайрсан үйлдэл гаргасныг эх сурвалж хэллээ.
Уг хэрэг шүүхийн шатанд 2020 онд очсон боловч шүүгдэгч Х.Бат-Ялалт эмнэлэгт хэвтэх, өмгөөлөгч авах, өмгөөлөгч шинээр авах, хэргийн материалтай танилцах, цагдан хорих байрнаас ирэхгүй байх, ковид цар тахал зэргээс шалтгаалан хойшилсоор байгаад өнөөдрийг хүрчээ.
Гэрэл зургийг: А.Баярмаа