Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

НОЦТОЙ: СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫНХАН БАЙГУУЛЛАГЫН ТУГ ЦЭНГҮҮЛЭХ НЭРЭЭР ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ БАЙНА ГЭВ

2022-04-15
0 0

Монгол Улсын Засгийн газар оюутан залуусын шаардлагыг хүлээн авч, төсвийн үргүй зардлуудаа тэвчиж, хэмнэлтийн горимд шилжих ажлыг эрчимтэй эхлүүлээд байгаа.

Гэтэл Засгийн газрыг үйл ажиллагааг эсэргүүцэж, Стандартчилал хэмжил зүйн газраас байгууллагын тугийг Монгол Улсын 18 аймгаар цэнгүүлэх аяныг уржигдар эхлүүлсэн байна.

Монгол Улсын төрийн туг (Есөн цагаан тугийг улсын баяр наадмаар цэнгүүлдэг)-ийг л цэнгүүлэх ёслол гэж байхаас биш байгууллагын туг цэнгүүлэх ёслол гэж та лав сонсоогүй байх.

Тэгвэл Стандартчилал хэмжилзүйн газрынхан байгууллагынхаа тугийг цэнгүүлэх ёслол гэгчийг санаачлан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын төрсөн нутаг Хэнтий аймгаас эхлүүлсэн бөгөөд байгууллагынхаа тугийг цэнгүүлж байна гэх нэрийн дор Хэнтий аймгийн стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга Ч.Пүрэвдоржоор ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг Дорнод аймагт очин хонон өнжин архидаж байгаад авч очсон тугаа хүлээлгэн өгөөд уржигдар буцацгаажээ.

Хүн сонсоод итгэмгүй энэхүү утга учиргүй ажлыг Дорнод аймгийн стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга Н.Энхболд талархалтайгаар хүлээн авч, байгууллагын болон хэлтсийнхээ тугийг цэнгүүллээ гэдэг постыг албан ёсны пэйждээ байршуулсан байгааг та бүхэн харж байна.

Улмаар Дорнод аймгийн стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга Н.Энхболд туг цэнгүүлэх буухиаг үргэлжлүүлэн байгууллагынхаа 16 ажилтан албан хаагчдаас ердөө хоёрыг нь л жижүүрлүүлж үлдээгээд бусдыг нь дагуулан өчигдөр Сүхбаатар аймаг руу туг цэнгүүлэх ажлаар явсан бөгөөд одоог хүртэл буцаж ирээгүй байгаа аж.

Зургийн тайлбар: Зүүн гар талд Хэнтий аймгийн стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга Ч.Пүрэвдорж, баруун гар талд Дорнод аймгийн стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга Н.Энхболд

Ямар ч ач холбогдолгүй, утга учиргүй энэхүү тэнэглэлийг хийхэд гарах зардлууд мэдээж улсын төсвөөс гарч буй  бөгөөд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байх ёстой төрийн албан хаагч нар аймаг аймаг дамжин туг цэнгүүлэх ёслол гэгчийг үйлдэж  архидаж байгаатай хэн хариуцлага тооцох вэ?

 

 

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In