Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ААВДАА 40 САЯЫН ТЕНДЕР ӨГСӨН ГЭВ

2022-04-20
0 0

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоод удаагүй байгаа Б.Бат-Эрдэнэ өөрийнхөө төрсөн аавд 40 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер өглөө гэдэг мэдээлэл манай сайтад ирлээ.

Уг мэдээллийн дагуу төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайт руу орж шалгахад БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Усны газраас зарласан нийтдээ 50,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй “Улз голын тээгийн боомтын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ судалгаа хийх” гэсэн тендерт “Итгэлт төгөл” ХХК шалгарсан байв.

“Итгэлт төгөл” ХХК-ийн талаар төрийн нээлттэй мэдээллийн сангаас шүүрдэж үзэхэд гүйцэтгэх захирлаар нь Цагаачийн Бат-Өлзий хэмээн бичээстэй байгааг та бүхэн харж байна.

“Итгэлт төгөл” ХХК-ийн захирал Ц.Бат-Өлзий бол хөрс, агрохимийн ухааны доктор бөгөөд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аав мөн гэдгийг эх сурвалж батлан хэллээ.

Ц.Бат-Өлзий гуайн танилцуулга

Мэдээллийг нягтлах үүднээс “Итгэлт төгөл” ХХК-ийн захирал Ц.Бат-Өлзий гуайн 911911** дугаарын утас руу залгаж асуухад “Би Итгэлт төгөл ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нь үнэн. Би 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр группынхээ захиралд албан ёсоор ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч тэтгэвэртээ суусан. Тус компанитай ямар ч хамааралгүй” гэх хариуг өглөө.

Итгэлт төгөл ХХК-ийн захирал Ц.Бат-Өлзий гуайн нэрийн хуудас

“Итгэлт төгөл” ХХК нь байгаль орчны үнэлгээний чиглэлээр сүүлийн 5 жилийн хугацаанд 40 гаруй тендерт оролцсон боловч бүгдэнгээс мултарч байжээ.

Харин БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнэ томилогдсоноос хойш ердөө хоёрхон сарын дараа БОАЖ-ын сайдын эрхлэх асуудалд хамаарах Усны газраас зарласан тендерт материалаа өгөөд шууд шалгарсан байгаа нь анхаарал татаж байна.

 

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In