Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

Ж.СОРОНЗОН МОХС-ИЙН ДАНСНААС 224,197,401.6 ТӨГРӨГИЙГ ТӨРСӨН ДҮҮ РҮҮГЭЭ ШИЛЖҮҮЛЭВ

2022-06-07
0 0

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй “ЭРХГА” ХХК руу 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр 224,197,401.6 төгрөгийг дахин шилжүүлжээ.

Эх сурвалж: МОХС-ийн шилэн данс

Энэхүү гүйлгээг хийхдээ тэрбээр төрсөн дүүгийнхээ гарын үсгийг хуурамчаар дуурайлган үйлдсэн өмнөх жилийн гэрээгээ  ашигласан байгааг та бүхэн баримтаас харна уу.

Ж.Соронзон захирал өөрийнхөө төрсөн Ж.Содбилэгтийн “ЭРХГА” компанийн данс руу түрээс нэрээр 2015 оноос өнгөрсөн жилийг хүртэлх хугацаанд нийтдээ 46 удаагийн гүйлгээгээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлсэн асуудлыг илчилсэн “”НУУЦ МАТЕРИАЛУУД: ПАРАЗИТ нэвтрүүлгээ цацсаны дараа түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 буюу албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шалгаж эхэлсэн юм.

Гэвч тэрбээр АТГ-т шалгагдаж байх хугацаандаа өөрийнхөө төрсөн дүү Ж.Содбилэгтийнхээ компани руу дахин 224,197,401.6 төгрөг шилжүүлж байгаа нь энэ хүнд Монголын хууль хүчний байгууллага огтоос үйлчилдэггүй гэдгийг, энэ хүнээс хэнээс ч юунаас ч айхаа больтлоо эрээ цээрээ алдсан “авлигач” болохыг нь нотолж байна.

Ж.Соронзон өнгөрсөн тавдугаар сарын эхээр МОХС-ийн ТУЗ-ийн хуралдааныг хийснийхээ дараа  “Бүх зүйл миний санаснаар боллоо” хэмээн багш нартаа баярлан ярьж байсан тухай мэдээлэл ирсэн.

Баттай бус эх сурвалжийн хэлснээр “Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ням-Очир, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр нар Ж.Соронзонгийн бүх үйл ажиллагааг сайшааж, төрсөн дүүгийнхээ компани руу таван жилийн хугацаанд түрээсийн гэрээ нэрээр жил бүр нэг тэрбум төгрөгийг шилжүүлэх эрхийг олгосон” гэсэн юм.

 

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In