Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

МОХС-ИЙН ЗАХИРАЛ Ж.СОРОНЗОН БАГШ НАРТАА ХУУЧИН ХУВЦАС ЗАРСАН АСУУДЛЫГ АТГ ШАЛГАХГҮЙ ГЭВ

2022-07-04
0 0

Нууц.мн мэдээллийн сайт "Ж.Соронзон нь МОХС-ийн бага ангийн хичээлийн эрхлэгч Аюна Дабаеватай үгсэн ОХУ-аас Монгол Улсад ирж ажиллаж буй 170 гаруй багш нарт өөрийнхөө хуучин хувцсыг хүчээр зарж буйг илчилсэн хоёр удаагийн аудио бичлэгийг дэлгэсэн" нь Монголд төдийгүй ОХУ-ын Буриад улсад шуугиан тариад байгаа.

Уг бичлэг олон нийтэд хүрсний дараа ОХУ-ын прокурорын газраас Аюна Дабаевад эрүүгийн хэрэг нээж, хохирогч багш нараас гэрчийн мэдүүлэг авах ажлыг нэн шуурхай горимоор явуулж байгаа билээ.

Гэтэл Монгол Улсын АТГ-ынхан шинээр дэлгэгдсэн нотлох баримтыг үл хэрэгсэж, өнгөрсөн өвөл шалгаад хэрэгсэхгүй болгон хаасан гэдэг үндэслэлээр Ж.Соронзон болон Аюна Дабаева нарыг шалгасангүй.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлэхдээ "Ж.Соронзонг шалгаж буй ахлах комиссар Б.Батбилэг нь МОХС-ийн нийгмийн ажилтнаар өдгөө ажиллаж буй Л.Тунгалаг гэгч энэ эмэгтэй төрсөн эгчийнх нь нөхөр мөн.
Б.Батбилэг өмнө нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажиллаж байхдаа автомашины осол гаргасан гэдэг хэргээр ажлаасаа халагдаж жил гаруй ажилгүй явж байгаад гэнэт АТГ-т ахлах комиссараар томилогдсон байсан.
Тэрхүү томилгоонд Ж.Соронзон нар ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Ж.Соронзонг Б.Батбилэг шалгаж байгаа цагт энэ хэрэг хэзээ ч шийдвэрлэгдэхгүй. Яагаад гэхээр Л.Тунгалаг нь Ж.Соронзонгийн залгамжлагчаар одоо яригдаж байгаа.
Мөн Л.Тунгалаг нь Ж.Соронзонтой үгсэн хуйвалдаж, ОХУ-ын багш нараас хууль бусаар татан төвлөрүүлсэн барьцаа мөнгийг хувийн дансандаа байршуулж, ашиг орлого олдог учир ил далдаар хүргэндээ /ахлах комиссар Б.Батбилэгт/ нөлөөлж, Ж.Соронзонг шалгах ажлыг урагшлуулахгүй байх ажлыг хийж байж болзошгүй.
Б.Батбилэг комиссарын охин нь МОХС-д мөн сурдаг" хэмээн хэллээ.

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгуулах хүсэлтийг миний бие 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр АТГ-т гаргаж, 67 хуудас нотлох баримтын хамт хүлээлгэн өгсөн билээ.
Уг хүсэлтийн дагуу АТГ-аас Ж.Соронзон нарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажлыг даруй таван сарын турш хийсний эцэст "Ж.Соронзонг шалгаж байгаа" гэдэг хариултыг ирүүлжээ.


АТГ Ж.Соронзонг шалгах ажлыг хэт назгай, удаан хойрго хийж байх хугацаанд "Ж.Соронзон нь МОХС-ийн данснаас 224 сая төгрөгийг өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн ЭРХГА ХХК руу 2022.04.01-ний өдөр дахин шилжүүлсэн" ноцтой зөрчлийг гаргаад байгаа юм.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In