БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн нэр дээр бүртгэлтэй 00-30 УБО улсын дугаартай, Тоёота Ландкруйзер-100 маркийн автомашиныг Ж.Соронзон захирлын бэр Ц.Номуун (Ж.Ариунболдын эхнэр) хувийн ажилдаа жолоочийнх нь хамтаар ашиглаж байгаа бичлэг НУУЦ МАТЕРИАЛУУД нэвтрүүлгийн багт ирлээ.
Монгол Улсын Засгийн газар арвилан хэмнэх горимд шилжин шатахуун их зарцуулдаг, том оврын автомашиныг төрийн албаны хэрэгцээнд зарцуулахыг хориглоод байгаа. Мөн шатахуун их зарцуулдаг том оврын автомашинаа төрийн бүх шатны байгууллагууд дуудлага худалдаагаар худалдан борлуулж байгаа юм.
Гэтэл Ж.Соронзон захирал Засгийн бодлогыг эрс эсэргүүцэж, төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй автомашиныг жолоочийнх нь хамтаар өөрийнхөө бэрдээ ашиглуулж байгаа нь гайхалтай.
00-30 УБО улсын дугаартай энэхүү машиныг Ж.Соронзонгийн эр нөхөр Н.Лүндэндорж согтуугаар барьж яваад 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18 настай охиныг гарцаар зам хөндлөн гарч байх үед нь дайрч амь насыг нь хөнөөсөн мөртлөө ямар ч ял шийтгэл хүлээгээгүй билээ.