Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

САЙД БОЛГОХ НЬ БИТГИЙ ХЭЛ ТӨРД ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ ХҮН

УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг Эрүүл мэндийн сайд болох гэж байна гэх мэдээлэл ойрын өдрүүдэд хэвлэлээр хүчтэй явах болов. Төрийн албан тушаалын эрх мэдлээ зөвхөн өөрийнхөө гэр бүлийнхний эрх ашигт зориулдаг М.Оюунчимэг сайд болох нь битгий хэл төрд ч ажиллаж болохгүй хүн.

2022-08-17
0 0

Яагаад гэвэл, Монголын үндэсний телевизэд тоймч, редактораар ажиллаж байсан М.Оюунчимэг 2009 онд С.Баярын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар гэнэт л томилогдож очмогцоо л албан тушаалын эрх мэдлээ гэр бүлдээ зориулж эхэлсэн хүн.

М.Оюунчимэгийн намтар

Тэрбээр ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга болсноос хойш хэдхэн сарын дараа буюу 2010 онд өөрийн төрсөн хүү Баярсайханы Энхмөрөнг ЗГХЭГ-ын захиалгаар БНХАУ-ын Газрын тосны их сургуульд сургахаар явуулж байв.

М.Оюунчимэг төрсөн хүү Б.Энхмөрөнгийн хамт

ЗГХЭГ-ын захиалгаар БНХАУ-д сурах эрх өвөртлөх үедээ М.Оюунчимэгийн хүү нь дөнгөж 17-хон настай байлаа.

М.Оюунчимэгийн хомхойрол ингээд зогсоогүй. Тэрбээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хүүгийнхээ сургалтын төлбөр болох 22,000 ам.долларыг БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас гаргуулсан мөртлөө төлөөгүй.

Б.Энхмөрөнд Боловсролын зээлийн сангаас зээл олгосон тухай мэдээлэл

Уг нь бол М.Оюунчимэг Боловсролын зээлийн сангаас хүүдээ гаргуулсан зээлээ бүрэн төлчих чадвартай хүн. Түүний жилийн орлого нь 33 сая төгрөг, нөхөр Ёндонгийн Баярсайханых нь жилийн орлого 112-460 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг.

М.Оюунчимэг гишүүн Интеркорн-Машинери ХХК, Монси солюшн ХХК-ийн хувьцааг эзэмшдэгийн зэрэгцээ дотоодын банк санхүүгийн байгууллагад 445 сая төгрөгийн хадгаламжтай. Тэгсэн мөртлөө Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төрөөр төлүүлэхийн тулд 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Энхмөрөнгөө ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар Ковидын хуулийг ашиглан шууд томилуулж байлаа.

М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсоны дараа

Б.Энхмөрөн нь мэдлэг чадвар маруухан ядаж л Төрийн албаны шалгалтад тэнцэх хэмжээний чадавхгүй мөртлөө ЭМДЕГ-ын хамгийн их мөнгө төгрөг эргэлддэг албан тушаал томилогдоод Төрийн албан шалгалтад тэнцээгүй гэх шалтгаанаар чөлөөлөгдөж байв. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Төрийн албанд 8-12 жил ажилласан ажлын туршлагагүй хүүхдийг дарга болгочихлоо гэдэг асуудлыг сөхөж тавиагүй бол Б.Энхмөрөн тус албан тушаал дээрээ байж л байх байлаа.

М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн байгаа нь

Монголын хууль эрх мэдэлтэй, танил талтай мөнгөтэй хөрөнгөтэй хүнд хэрвээ үйлчилдэг байсан бол БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийнхан М.Оюунчимэгийн хүүд олгосон 22,000 ам.долларын зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг нь худалдан борлуулаад олж болох байсан хэдий ч тэгээгүй.

Б.Энхмөрөнд олгосон зээлийн батлан даагчаар М.Оюунчимэгийн эр нөхөр Ё.Баярсайханыг Ү-206010591 дугаартай орон сууцаа байгаа. Үгүй дээ л гэхэд Ё.Баярсайхан 991128** дугаарыг нь хураагаад авахад л уг зээл төлөгдчих юм уг нь.

Албан тушаалын эрх мэдлээ гэр бүлийнхээ явцуу эрх ашигт зориулдаг ийм хүнийг Эрүүл мэндийн ч байна уу, юуны ч бай хамаагүй сайд болговол тэр салбарын мөнгө тэдний гэр бүл рүү л цутгаж болзошгүй тул хэрхэвч албан тушаал дэвшүүлж болохгүй билээ. Ер нь бол төрд байлгаж болохгүй хүн.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In