Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

АТГ-ынханд баривчлагдсан Ш.Нямдорж прокурор ямар хэмжээний хөрөнгө зөөртэй вэ

2021-08-02
0 0

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг өчигдөр АТГ-аас баривчилж, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, 24-р байранд байх орон гэрт нь нэгжлэг хийсэн. Түүнийг “Ариг” банктай холбоотой хэргээр баривчилсан гэх албан бус мэдээлэл байна.

АТГ-ынханд баривчлагдсан НПГ-ын Ерөнхий прокурор асан Ш.Нямдорж ямар хэмжээний хөрөнгө зөөртэй болохыг та бүхэнд хүргэе.

Тэрбээр 2021 оны хоёрдугаар сард АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ:

Өөрийн орлогыг 41.6 сая, гэр бүлийн гишүүний орлогоо 36.9 сая хэмээн мэдүүлжээ. Мөн 240 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 30 сая төгрөгийн үнэ бүхий Тоёота Хариэр маркийн автомашин, 3 сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га газартай хэмээн мэдүүлсэн байв.

Ш.Нямдорж прокурор дотоодын банк санхүүгийн байгууллагад 28.3 сая төгрөгийн хадгаламжтай, ямар нэгэн компани хуулийн этгээдэд ямар ч хувьцаагүй хэмээн мэдүүлгээ гаргаж байжээ.

Шаравдоржийн Нямдорж прокурор 2019 оны аравдугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророор томилогдож байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр АН-ын дарга С.Эрдэнэд хууль бусаар хилс хэрэг үүсгэсэн гэх асуудалд нэр холбогдон албан тушаалаасаа бууж байв.

ShareTweetPin

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In