Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрийн орчноо зүлэгжүүлэх, моджуулах зорилгоор улиангарын гурван настай суулгацыг суулгав.
Улиангар нь тоосжилт бууруулах, дуу чимээ багасгах, орчныг чийгшүүлэх, СО2-ыг хамгийн ихээр шинээж авдаг ач холбогдолтой, амьдрах чадвар сайтайгаараа бусад модноос давуу талтай юм.
Үйлдвэрлэлийн орчныг моджуулах, зүлэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн хавар баруун бүсийн үйлдвэрт олон төрлийн 1000 ширхэг мод тарьсан. Модны ургалт сайн байгаа гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн ХАБЭАБО-ны хэлтсийн Байгаль орчны ахлах инженер Б.Билгүүтэй хэлэв.
Мод тарих үйл ажиллагааг нээж Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн үг хэлэхдээ, “Мод тарих нь бид энх тунх, урт удаан амьдарсныхаа төлөө эх дэлхийдээ төлж болох хамгийн том төлбөр, хийх болох хамгийн том буян юм” гэдгийг онцолж байлаа.