Миний хань Б.Мөнхболд нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 20 гаруй жил ажиллаад 2022 оны хавар 39 настайдаа цэргийн байнгын тэтгэвэрт гарсан юм. Бид 3 охинтой. Бага охин маань 5 настай. Нөхөр маань нэн ховор Сэрээ булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон. Хавдар нь Зүрхийг дарж байрласан 17см*11см, зарим хэсгээрээ 17см*13см маш том хэмжээтэй бөгөөд зүрхний гол судсыг дарсаны улмаас судаснууд 80-90% нарийссан. Хавдарыг авах хагалгааг монголд хийх боломжгүй гэсэн тул яаралтай гадагшаа явах шаардлагатай байгаа юм.
Тиймээс элэг нэгт монголын ард олон та бүхнээс чин сэтгэлийн улмаас хандив өргөөч хэмээн хүсч байна.
Та бүхний сэтгэлийн хандив буцаад буян болж бороо шиг асгарах болтугай.
Үнэхээр цаг хугацаатай уралдах шаардлагатай байгаа болохоор албан ёсны төлбөрийн мэдээлэл иртэл ингээд ч хамаагүй хандивын аян явуулж байхгүй бол болохгүй нь. Герман, Солонгос, Тайланд гэсэн улсуудад материалуудаа явуулаад хагалгаа хийж болно гэсэн нааштай хариу ирж байна.
Тиймээс аль боломжийн төлбөртэйг нь сонгохоор хүлээж байгаа юм.
Хими эмчилгээ хийхэд зүрх ачаалал дийлэхгүй гэсэн учир маш яаралтай л хандив цуглуулж гадагшаа явах бэлтгэлээ базааж байна. Та бүхэн минь намайг нөхрөө эдгээж гэр бүлээ бүтэн авч үлдэхэд минь тусалж сэтгэлийн хандив өргөөч хэмээн чин сэтгэлийн угаас хүсч байна
Хандивын данс: 5027471973 ХААН банк С.Гэрэлтуяа (эхнэр)
Холбогдох утас: 99930473