Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД "ЦАЙНЫ МӨНГӨ"-ИЙГ САР БҮР ОЛГОЖ БАЙХААР БОЛЖЭЭ

2022-11-01
0 0

Монгол Улсын Батлан хамгаалах яамны дээд түвшний удирдлагууд  өнөөдөр манай сайтынхантай уулзалт зохион байгууллаа. Бүгд найрандам Өмнөд Судан Улсад Энхийг сахиулагчдийн цайны мөнгийг цагт нь олгодоггүй, цэргүүдэд хүнсний зориулалтаар НҮБ-аас олгосон шоколад, самрыг буцахад нь олгоно хэмээн хураан авсан, багийн захирагч, орлогч нар нь цэргүүддээ тамхи дамлан зарсан гэх асуудлыг бид мэдээлсэнтэй холбоотойгоор  албан ёсны хариу тайлбар мэдээлэл өгөхөөр энэхүү уулзалтыг хийлээ.

"Энхийг сахиулагчаас ирсэн гунигт захидал" олон нийтэд хүрсэн даруйд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас БНӨСУ-д Энхийг сахиулах ажиллагааг удирдан явуулж буй захирагч, орлогч нартай холбогдож, тодруулга мэдээлэл авахад дээрх мэдээлэл бүгд үнэн байсан тул дараах арга хэмжээг авсан гэв.

1. Цэргүүдэд хүнсний зориулалтаар сар бүр олгодог 1 кг шоколадыг тухайн өдөрт нь энхийг сахиулагч нарт олгосон. Цаашид тогтсон хугацаанд нь олгож байхаар болсон гэв. Өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргүүд гэртээ буцаж ирэхдээ ар гэрийнхэндээ үр хүүхдэдээ өгөх амттангүй ирдэг байсан тул уг шоколадыг нэгдсэн журмаар хураан аваад гэр рүүгээ буцах үед нь бүрэн бүтэн олгодог байсан. Түүнийг нь дарга офицерууд нь авсан зүйл огт байхгүй гэв.

2. НҮБ-аас энхийг сахиулагчдад 1 өдрийн цайны мөнгө хэмээн 1.28 ам.доллар олгодог. Энэ нь сардаа 38 ам.доллар болдог. Харин жилийн турш хуримтлуулсан цайны мөнгө нь амралтын мөнгөтэйгээ нийлээд 800 орчим ам.доллар болдог. Уг мөнгийг цэргүүдэд сар бүр гарт олгож байхаар болсон гэв. Уг мөнгийг олгохгүй хуримтлуулсан шалтгаан нь цэргүүд гар дээрээ бэлэн мөнгөтэй байх үедээ нутгийн иргэдээс хориотой бүтээгдэхүүн (согтууруулах ундаа) авч хэрэглэх зэрэг эрсдэл байсныг болиулах зорилгоор олгодоггүй байсныг болиулсан гэв.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In