Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙГ ОХУ-Д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ШИЛЖҮҮЛЭХ САНАЛЫГ УИХ-Д ХҮРГҮҮЛЖЭЭ

2022-11-02
0 0

МОХС-д хүүхдээ сургадаг эцэг, эхчүүдийн төлөөлөл нэгдэн “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ-ыг саяхан үүсгэн байгуулсан. Өөрөөр хэлбэл Ж.Соронзонг ажлаас халах шийдвэрийг Боловсролын сайд гаргасны дараахан байгуулсан байдаг.

Гэтэл тус байгууллагын тэргүүн Т.Бат-Эрдэнэ гэгч этгээд 2022 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр буюу өнөөдөр 08 дугаартай албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Азизов Искандер Кубарович болон ОХУ-ын хилийн чанад дахь өмчийн удирдлагын төлөөлөгчийн газарт хаяглан маш ноцтой албан бичиг илгээснийг та бүхэн харж байна.

 

Энэхүү албан бичгийн гол агуулга нь Монгол-Оросын хамтарсан сургуулийг Монгол Улсын төрийн өмчид бүртггэсэн УИХ-ын 1999 оны тавдугаар сарын 19-ны өдрийн тогтоолын хавсралтын холбогдох заалтыг хүчингүй болгож, тус сургуулийг ямар ч үнэ төлбөргүйгээр ОХУ-ын өмчлөлд шилжүүлье гэсэн утгатай байгаа нь маш ноцтой асуудал юм.

МОХС-ийн хичээлийн байр болон багш нарын байрыг БНМАУ-ын Засгийн газар ЗСБНХУ-ын Засгийн газраас 1970 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр зээлсэн 50,000,000 рублиэр бүтээн босгосон бөгөөд 2001 онд ОХУ-д төлөх их өрийг тэглэсний дараа Монгол Улсын өмчлөлд албан ёсоор шилжсэн байдаг.

Мөн МОХС-ийн өргөтгөлийг улсын төсвийн 4.7 тэрбум төгрөгөөр барьж байгуулан 2017 онд ашиглалтад оруулсан юм.

Гэтэл “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ нь Монгол ард түмний хөрөнгөөр боссон уг сургуулийг “ОХУ-д ямар ч үнэ төлбөргүйгээр буцаан өгөх ажиллагааг зохион байгуулж байгаа нь эх орноосоо урвасан үйлдэл мөн. Энэхүү хууль бус үйл ажиллагааны цаад зохион байгуулагч нь Ж.Соронзон захирал болон ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Азизов Искандер Кубарович нар байж болзошгүй” хэмээн тус сургуульд хүүхдээ сургадаг эцэг, эхийн төлөөлөл бидэнд хэллээ.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In