Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

БИЧЛЭГ: “УРВАГЧ” Т.БАТ-ЭРДЭНЭ ХҮН ЗОДОЖ БУЙ НЬ

МОХС-ыг ОХУ-д үнэ төлбөргүйгээр шилжүүлэх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Азизов Искандер Кубарович болон ОХУ-ын хилийн чанад дахь өмчийн удирдлагын төлөөлөгчийн газарт хаяглан илгээсэн өмгөөлөгч, “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ-ын тэргүүн Төмөрбаатарын Бат-Эрдэнэтэй холбоотой мэдээллүүд НУУЦ.МН сайтад ирсээр байна.

2022-11-03
0 0

“Эх орноосоо урвагч” хэмээн олон нийтэд шүүмжлүүлж буй Т.Бат-Эрдэнэ 2013 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр Зайсан байрлах “Golden dragon” хэмээх ресторанд төрсөн өдрөө тэмдэглэх үеэрээ тавагтай хоолноос тамхины иш гарлаа гэдэг шалтгаанаар уг рестораны тогоочийг зодож, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нэгэн юм.

Энэ үедээ тэрбээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтэст референтаар ажилладаг байсан бөгөөд “Би МоАХ-ны том хүн шүү. Миний багш Хууль зүйн сайд Х.Тэмүүжин. Та нарыг ална шүү” хэмээн заналхийлэн хашхирч байсныг www.factnews.mn сайт тухайн үед мэдээлж байв.

2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд Т.Бат-Эрдэнийг Х.Баттулга дээрх албан тушаалд томилуулж байж. Өнгөрсөн зун Т.Бат-Эрдэнэ Дундговь аймагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижирийн машиныг барьж үйлчилж явж явсныг эх сурвалж хэллээ.

Монгол Улсын төрийн өмчийн МОХС-ийг ямар ч үнэ төлбөргүйгээр ОХУ-д шилжүүлж өгье гэдэг асуудлын цаад захиалагч нь МоАХ-ны эрх бүхий албан тушаалтан байж магадгүй хэмээх таамаг үүнээс урган гарч байна.

Т.Бат-Эрдэнэ нэг хэсэг өөрийгөө “С.Баярцогт судлаач” хэмээн нэрийдэж, түүнийг таван жилийн турш судлаж буй тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж явсан бөгөөд 2016 оны сонгуульд С.Баярцогтын нэр дэвшсэн УИХ-ын 25-р тойрог буюу Сэлэнгэ аймагт “Тусгаар тогтнол, эв нэгдэл эвсэл”-ээс нэр дэвшиж байсан нэгэн юм.

 

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In