Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

СОЁЛЫН ӨВИЙГ НҮДЭН ДЭЭР УСТГАВ

2023-01-30
0 0

Тэртээ 1902-1905 онд Нийслэл хүрээний зүүн захад Консулын дэнжийн зүүн талд Монгол Улсад анх удаа европ хийцтэй, чулуун ханатай хоёр давхар барилгыг барьж ашиглалтад оруулсан.

Уг барилгыг Монголын алтыг гадаад руу гаргах ажлыг хариуцан гүйцэтгэдэг байсан “Бельги-Франц-Орос” улсын хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн санхүүжүүлэн бариулсан бөгөөд тус нийгэмлэгийн төв захиргаа энэ барилгад байрладаг байв.

Барон Унгерн 1921 онд Монголд орж ирэн Нийслэл хүрээг хятадуудаас чөлөөлснийхөө дараа энэ барилгад штабаа байгуулж, Жанжин Сүхбаатарыг 1923 онд учир битүүлгээр нас барахад задлан шинжилгээг нь мөн л энэ барилгад хийсэн түүхтэй.

Мөн түүх соёлын дурсгалт энэхүү барилгад цэргийн дээд сургуулийг анх үүсгэн байгуулж, 1939 онд Халх голын дайнд шархадсан цэргүүдийг энэ л барилгад хэвтүүлэн эмчилж байжээ. Үнэхээр арвин баялаг түүхтэй барилга мөн үү гэвэл мөн.

Ямар сайндаа л 1957 онд Улаанбаатар хотын архитектур төлөвлөлтийн газраас энэ барилга нь Монголын түүх соёлын өв тул энэ барилгыг “ЭВДЭЛЖ, ХЭМХЭЛЖ, ӨӨРЧИЛЖ БОЛОХГҮЙ” гэх шийдвэрийг гарган хамгаалалтад авчээ.

Гэвч цаг хугацааны явцад түүх соёлын өв болсон энэ барилга Монг-Эм гэх компанид гэнэт л шилжсэн. Тэр компани чухам яаж эзэмшсэн нь нууцлаг.

Гэтэл энэ барилгын яг дэргэд 2020 оны зургадугаар сараас эхлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Э.Бат-Амгалан өндөр цамхаг барих ажлыг эхлүүлсэн. Тус цамхагийг барьснаар түүх соёлын дурсгалт барилга эрсдэлд орно хэмээн Баянзүрх дүүргийн иргэд нэлээн тэмцсэн боловч боловч аргагүй хүчин мөхөсдсөндөө.

Улмаар Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болмогцоо уг цамхагаа хүч түрэн шууд бариулсан юм даг. Харин Э.Бат-Амгалан гишүүн хуульгүй мэт авирлаж байсан тэрхүү цаг хугацааг  Монг-Эм ХХК-ийнхан овжноор ашиглан түүх соёлын дурсгалт өвийг засан сэргээнэ хэмээн барилгыг хашаалж, дээврийг нь нурааж эхэлсэн бөгөөд өдгөө юу болгосныг нь хар.

Байгалийн түүхийн музей нэртэй балгасны хажууд энэ бол үнэхээр түүхэн барилга байсан. Гэтэл хэн ч энэ асуудлыг хөндөхгүй, тоохгүй байсаар байгаад өдгөө ийм зүйл болгож.

 

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In