Иргэн Р.Одмөнх 2013 онд Баянгол дүүргийн есдүгээр хорооны 54-р байранд орон сууц худалдан авчээ.
Гэтэл тус байрны дээвэрт үүрэн холбооны компаниудын сүлжээний антенн байгаа хэсгээс Р.Одмөнхийн гэр рүү дусаал гоожиж, орон сууцных нь тааз хана халтайж мөөгөнцөртөж хүндрэл үүсгэх болсон байна.
Иргэн Р.Одмөнх энэ асуудлаар СӨХ-ндоо хандаж, би өөрийн хөрөнгөөр байрны дээврийг засъя. Тэгэхгүй бол манайх руу үргэлж дусаал гоожоод маш түвэгтэй байна гэж хэлэхэд "Засуулахгүй. Яагаад гэхээр бид Мобиком, Скайтелтай гэрээтэй. Тэр гэрээ нь нууц учраас танд үзүүлэхгүй"
гэж хэлээд огт халгаахгүй байгаа аж.
Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг том компаниуд жирийн иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж, СӨХ гэх байгууллага тэдний эрх ашигт үйлчилж байгаад гомдолтой байгаагаа Р.Одмөнх бидэнд хэлж байна.