Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

АЮНА ДАБАЕВАД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖ, ТҮҮНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАХААР БОЛОВ

2023-02-20
0 0

Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор Э.Амарбат  "МОХС-ийн хичээлийн эрхлэгч Аюна Дабаевад холбогдох 220902542 дугаартай эрүүгийн хэргийг сэргээн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын даалгаврыг үйлдэн цагдаагийн байгууллагад шилжүүлэх" тогтоолыг үйлджээ.

Ингэснээр хэрэгсэхгүй болгон хаагдаад байсан Аюна Дабаевагийн эрүүгийн гэмт хэрэг сэргээгдэн үргэлжлүүлэн шалгагдахаар болж байна.

МОХС-ийн хичээлийн эрхлэгч Аюна Дабаева нь өөрийн эр нөхөр Ирденеев гэгчтэй бүлэглэн 2022.09.06-ны өдөр сэтгүүлч С.Будрагчаа руу хүч хэрэглэн довтолж, зориудын санаатай үйлдлээр  гар утсыг нь дээрэмдэж, GOBI Cashmere -ээс авсан пиджакыг нь сэмлэж урсан ноцтой үйлдэл гаргасан. Тэрбээр өөрийн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор МОХС-ийн хичээлийн байрны үүдний хэсгийн хяналтын камерын бичлэгийг устгаж, цагдаагийн алба хаагчдад зориудаар худал мэдүүлэг өгсөн зэрэг олон олон гэмт хэргийг үйлдсэн хүн юм.

Гэвч уг дээрмээс үүдэлтэй  хохирлыг огт барагдуулахгүйгээр Аюна Дабаева гэгчийн эр нөхөртэйгээ бүлэглэн үйлдсэн, үргэлжилсэн үйлдэлтэй дээрмийн гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Б.Амармөрөн гэгч этгээд хэрэгсэхгүй болгон хаах тогтоолыг 2022.12.14-ны өдөр үйлдсэн байсныг дээд шатны прокурор нь хүчингүй болгож, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар шийдвэрлэлээ.

Уг эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор Э.Амарбат татан шалгахад "хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг хааж шийдвэрлэсэн" нөхцөл байдал тогтоогдсон байна.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In