Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫГ ЦАГДАН ХОРИХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ШҮҮХ ҮЗЛЭЭ

2023-03-03
0 0

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Улсын яллагч Х.Нарангуа "Л.Баяржаргал нь яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэх хангалттай нотлох баримт, үндэслэл бүхий мэдээлэл байна. Энэ хүнд 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөөч" хэмээх саналаа хурлын эхэнд танилцууллаа.
Уг саналыг сонссон шүүгч С.Батжаргал "Яг ямар нотлох баримт, үндэслэл байгаа юм? тэр чинь хаана байна?" хэмээн сөргүүлэн асуухад прокурор Х.Нарангуа машид сандарч, хэсэг түгдэрснээ "БАЙХГҮЙ" хэмээн хариулсан.
Шүүгч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, тайлбар зэргийг судалж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж  шийдвэрлэв.
Сэтгүүлч Л.Баяржаргалын өмгөөлөгчөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Р.Булгамаа, М.Чинзориг нар ажиллаж, түүнийг цагдан хорих хууль зүйн үндэслэлгүй болохыг баталж чадлаа.
Өмгөөлөгч Р.Булгамаа
Өмгөөлөгч М.Чинзориг
ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In