Сайн байна уу.
Би хэдэн жилийн өмнө КУДС-ийн харьяат Урлаг-Урлан МСҮТ-ийг төгссөн.
Төгсөх жил бид уг нь дадлагат гарах ёстой. Гэтэл цөөн хүүхэдтэй мэргэжлийн ангийг сургуульдаа үлдээж, хохироодог байсан. Бусад мэргэжлийн хүүхдүүд телевиз, студи зэрэгт дадлага хийн ажиллаж байхад бид нар сургуульд байдаг тоо томшгүй олон хог новш, эд хогшил болсон өрөөнүүдийг цэвэрлэж өглөө 9-өөс орой 8 эсвэл 10 цаг хүртэл тэнд байдаг байлаа.
Охидуудыг өрөөндөө цэвэрлэгээ хийлгэж, бичиг цаас янзлуулж, өрөөнд нь орж ирсэн хүмүүст цай хоолонд үйлчлүүлж гүйлгэнэ, үйлчлэгчтэй цуг цэвэрлэгээ хийлгүүлнэ, ирэхгүй бол төгсгөхгүй гэж бооно.
Хөвгүүдийг зуслангийнхаа модыг бэлдүүлэх гэж, нохойгоо хооллуулах гэж авч явна. Элдэв янзын гэрэл, утас, эвдэрсэн гээд өчнөөн зүйлсийг өдөрт суух ч зав өгөхгүй янзлуулна. Энийгээ дадлага гэж хэлдэг.
Надтай цуг энэ мэргэжлээр төгссөн хүүхдүүдээс мэргэжлээрээ ажилласан хүүхэд ганц ч байхгүй. Ингэж хүүхдүүдийн мөнгийг идэж ирээдүйг нь балладаг.
За тэгээд завсарлаад сургууль руугаа орж байгаа хүүхдүүдийг цохиж авна, гадуур тэнэлээ гэж өшиглөнө, тэмцээн болоод ус авах гээд гарсан тамирын шортой хүүхдүүдийг хар хүйтэнд оруулахгүй ээ гээд хаалгаа түгжчихдэг хүн дээ.
Багш нар тогтохгүй байнга багшгүй, сурсан зүйлгүй. 2.5жил сурахад зөвхөн манай мэргэжлийн 6 багш солигдсон. Тэр сургуульд хэрүүлгүй өдөр гэж нэг ч байхгүй, бүх оюутнууд айдастай, малаараа дуудуулж үзээгүй хүүхэд нэг ч байхгүй дээ.
Багш нар нь ч гэсэн бүгд л ёс суртахуунгүй, тэнд хүүхэд суралцах ёстой хэр нь цай зөөгөөд, хүнд юм өргөөд, тоос шороо цэвэрлээд байхад нэмж зарахаа л боддог нь хачирхалтай. Жүжигчин Сувд, гэрэл зургийн багш Тодгий...
Энэ бүх зүйлсээ урлаг хэцүү гэсэн нэр дор халхалдаг. Тэнд Өнөрөө найруулагч Жүжигчин Энхжин нар хүүхэд алгадаад зогсох эдр бол тийм ч цочирдмоор зүйл биш. Урлаг угаас хэцүү хүчирхийлэлтэй.
Манай ангийн охин киноны нүүр хувиргалтын газар дагалдаад нэлээн удсаны дараа одоо цалинтай ажлуулна гэж хэлээд хагас жил ажлуулсан мөртлөө 50000 төгрөг өгсөн.
Эсвэл нүүрээ будуулж байгаа Жүжигчин ах нар хандана өдөж хоргооно. Хөхийг нь барина, хөхнийх нь толгойд хүрнэ.
Бас анх сургуульд орж байхад КУДС-т курсийн ялгаа байдаг юм гэж инээдтэй юм яриад. Дээд ангийн ах нар охидын хөх, бөгс оролдож, эндээс төгсөхдөө та нар онгон төгсөхгүй гэж сүрдүүлж, өөртэй нь унтахыг шаарддаг байсан. Ах нар нь бид нарыг дуудаж уулзана гэснээ зодож, архи тамхинд гүйлгэж, эгч нар нь охидуудыг алгадаж, нулимж зоддог байсан.
КУДС-ийн оюутнууд нь ч ялгаагүй. Охидууд нь өөрсдийгөө үнэхээр том гэж боддог үнэн харгис гаж, хөвгүүд нь ч ялгаагүй. Анх сургуульд орохдоо маш их баярлаж, хүсэл тэмүүлэл дүүрэг орсон, 9 дүгээр ангиа амжилттай төгссөн ч урлагт хайртай болохоор МСҮТ-ийг сонгосон хүүхдүүдийг үнэхээр тамладаг газар даа.
Ийм золбин, хэрэгцээгүй, хичээлдээ унасан хүүхдүүдийн мөнгийг нь идэх гэж байлгадаг сургууль шүү дээ. Энэ сургуулиудад шалгалт хийж татан буулгаасай гэж хүсч байна.
За мөн захирлын зүгээр л нэг банкны дансанд 100 сая төгрөг бэлэн байдаг. Тэгэхээр өөр олон дансанд нь хэд ч байдаг юм. Тэгсэн хэр нь үйлчлэгчээ 500,000 төгрөгөөр цалинжуулдаг. Тийм том газрыг ганцхан үйлчлэгч л цэвэрлэдэг. Сурагчдын ашиглах мэдээллийн технологийн кабинетад ажилладаг компьютер бараг ховор доо. Баг нарын цалинг өгөхгүй их л юм болдог газар.
Тэнд байхад маш их айдастай байдаг байсан, сүүлдээ уйлаад ээж ааваасаа гуйж байж сургуульдаа явахаа больсон доо.