БНХАУ-ын иргэн Б.Соёл, Жа Шао Вэн, Лю Чуан Фү нар 2015-2017 оны хооронд Монгол Улсад гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Богоч нэртэй уурхайг ашиглалтад оруулсан байдаг.
Гэвч Ховд аймгийн Булган сумын иргэн Б.Мөнхтөр гэгч этгээд дээрх хөрөнгө оруулагчдын бүх хөрөнгийг залилан мэхэлж, хууль бусаар нэр дээрээ шилжүүлэн авч хохироосон асуудлыг бид "НУУЦ МАТЕРИАЛУУД: ХЯТАДУУДЫГ МӨЛЖИХ АЖИЛЛАГАА" нэвтрүүлгээрээ олон нийтэд хүргэж байв.
Энэ нэвтрүүлэг минь олон мянган хүнд хүрсээн. Нэвтрүүлэг гарсны дараа дөрвөн жилийн турш Захиргааны хэргийн шүүх дээр гацаж байсан хэрэг ердөө хоёрхон сарын дотор эцэслэн шийдвэрлэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид өнөөдөр заргаа авч чадлаа.
Би энэ нэвтрүүлгээ хятад иргэдийн төлөө хийгээгүй. Харин Монголынхоо төлөө хийсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ мэтчилэн залилан мэхэлж, тонон дээрэмдээд байвал Монгол Улсад хэн ч итгэж хөрөнгөө оруулахгүй байх нөхцөл байдал бий болох байсан тул эх орныхоо ирээдүйн төлөө хийсэн ажил минь өнөөдөр бодит үр дүнгээ өглөө.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалахаа илэрхийлж, хуультай, эрх зүйт төрийг бий болгохын төлөө зүтгэж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР танд баярлалаа. Та улс орноо, Засгийн газраа олон улсын өмнө шившиг болохоос хамгаалж чадлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг сэргээж чадлаа.