Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС болон ЖАЙКА-ийн хамтарсан хуралд оролцлоо

2023-02-19
0 0

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Токио хотноо Олон улсын валютын сан (ОУВС) болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хамтарсан уулзалтад оролцлоо. Энэ удаагийн уулзалт “Хөгжиж буй Азийн орнуудын цар тахлын дараах сэргэлт: Чадварлаг санхүүгийн менежмент бүхий хүртээмжтэй, тогтвортой хөгжилд хүргэх нь” сэдвийн дор зохион байгуулагдсан юм. Уг хуралд ОУВС-гийн Ази Номхон далайн газрын гишүүн орнуудын Төв банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нар цугларан цаашид учирч болох сорилтуудын талаар хэлэлцэж, цар тахал, геополитикийн хүндрэлийн үеийн бодлогын арга хэмжээний талаар туршлага, сургамжаа солилцлоо.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ удаагийн хуралд “Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэл болон түүнд үзүүлсэн хариу бодлогууд” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Филиппин улсын Сангийн сайд Бенжамин Диокно, ЖАЙКА-гийн Огата Садако судалгааны институцын ахлах судлаач Тэцүяа Харада нарын хамт оролцож санал, дүгнэлтээ хуваалцлаа.

Мөн энэ үеэр ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын захирал Кришна Сринивасан, ОУВС-гийн дэд захирал Окамүра Кэнжи, ЖАЙКА олон улсын байгууллагын Ерөнхийлөгч Танака Акихико, Тэргүүн дэд ерөнхийлөгч Имото, Японы Төв банкны Ерөнхийлөгч Харухико Курода болон Японы MUFG-ийн төлөөлөгч нартай уулзалт хийв. Эдгээр уулзалтын үеэр цар тахлын дараах үеийн Монгол Улсын мөнгөний бодлогын арга хэмжээ, түүний үр дүн, эдийн засгийн төлөв байдал, Монгол-Япон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In