Өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар -ын Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч н.Энхтулга, Хянан шалгагч н.Отгонцэцэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга н.Аюуш, тус газрын ахлах бүртгэгч н.Лхагвасүрэн нар БНХАУ-ын хөрөнгө оруулагч Б.Соёл, гадаадын хөрөнгө оруулагчдыг залилан мэхэлсэн гэх Б.Мөнхтөрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, сонсох ажиллагаа хийжээ.
Энэ үеэрээ УБЕГ-ынхан "БНХАУ-ын нэр бүхий иргэдийн хөрөнгө оруулсан "Талст молор" компани нь Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу албан ёсоор хөрөнгө оруулагчдын нэр дээр шилжсэн. Б.Мөнхтөр гэх хүний нэг ширхэг ч хувьцаа тус компани дээр одоо байхгүй. Тийм атал Б.Мөнхтөр тус компанийн талбай дээр өөрийнхөө хамгаалагч нарыг байрлуулж, хууль ёсны эздийг оруулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн.
Б.Мөнхтөрийн гаргасан гомдлын дагуу Дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгалт явуулахад "Талст молор" компанийн бүртгэлийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын нэр рүү шилжүүлсэн асуудалд хууль зөрчсөн зүйл огт байгаагүй. Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу БНХАУ-ын хөрөнгө оруулагчид руу шилжсэн бүртгэлийг түдгэлзүүлсэн үйдлийг манай байгууллага огт хийгээгүй. Цаашид тийм зүйл огт гарахгүй.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вен Руй Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia руу нот бичиг явуулж, Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй манай хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, хуулийн дагуу эзэмшиж буй "Талст молор" компанийн Богоч уурхай руу оруулж өгөөч гэсэн агуулгатай бичиг хүртэл ирүүлсэн" гэдгийг хэлжээ.