Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын байрны дээр урагдаж сэмэрсэн Монгол Улсын төрийн далбаа салхинд гунигтай хийсэж буй дүрс өнөөдөр олон нийтэд цацагдлаа.
Бүхэл бүтэн аймгийн ЗДТГ-ын байрны дээр яагаад урагдаж сэмэрсэн Төрийн далбаа хийсэх болов? Хэн ямар зорилгоор ийм байлгаж байна вэ гэдэг асуудал үүнээс урган гарч байна?
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг,далбаа, тамга, дуулал мөн хэмээн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасан байдаг.
Тийм ч учир Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжилсон үйлдэлд эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулдаг юм.
Монгол Улсын төрийн урагдаж сэмэрсэн далбаа Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дээр хийсэж буй нь тус аймгийнхны Монголын төрд өгч буй эсэргүүцэл, сануулга гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэллээ.
Одоогоос хэдхэн хоногийн өмнө Баян-Өлгий аймгийн Боловсролын газар нь багш нартайгаа үгсэн хуйвалдаж тус аймгийн бүх багшийн үнэлгээг 100 хувь хэмээн үнэлсэн нь илэрсэн бөгөөд улмаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тус аймгийн багш нарт олгох урамшууллыг хассан.
Үүнд хорсохдоо казакууд Төрийн далбааг гутаан доромжилсон байж болзошгүй хэмээн эх сурвалж нэмж хэллээ.