Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ АРХИДСАН Я.ГАРМААГ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

2024-01-21
0 0

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн нягтлан бодогчоор ажилладаг Я.Гармаа нь ажлын байран дээрээ архидан согтуурч буй ёс зүйгүй үйлдлийг НУУЦ МАТЕРИАЛУУД нэвтрүүлгийн баг 몽골 범죄도시 (Монгол гэмт хэрэг үйлдэгдсэн хот) нэвтрүүлгээрээ илчилж байв.

Уг нэвтрүүлгийн мөрөөр иргэнээс гаргасан гомдлыг БНСУ дахь ХНХҮТ-ийн ёс зүйн дэд хороо 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцээд Я.Гармаа нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоол, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэжээ.
Ингэснээр Я.Гармаад ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээг тооцохоор болжээ.
Я.Гармаа нь Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон Гочоогийн Ганболд гишүүний эхнэрийнх нь төрсөн эгч бөгөөд дээрх албан тушаалтны дэмжлэгтэйгээр тус албан тушаалд томилогдсон хэмээн эх сурвалж хэллээ.
Ажлын байран дээрээ архидан согтуурсан ноцтой зөрчлийг гаргасан Я.Гармаа нь татвар төлөгч та бидний татвараас сар бүр 1900 орчим ам.долларын цалин хангамж авдаг аж.
See insights
Boost a post
Like

 

Comment
Share
ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In