Хувцас урлаач Б.Болорцэцэгийн гэр 2015 онд гэнэт шатсанаас үүдэлтэйгээр тэрбээр дөрвөн нялх хүүхэдтэйгээ ёстой л өмссөн хувцастайгаа үлдэж байж. Яг энэ эмзэг хүнд цаг үед нь Баянгол дүүргийн халамжийн газраас 2,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон тул уг мөнгөөр оёдлын машин болон оёдол хийхэд шаардлагатай бусад зүйлсийг худалдан авч байжээ.
Тэр хүнд бэрх цаг үед нь Боловсрол телевизээс түүнтэй холбогдож манай телевиз олон улсын шоуг монголдоо хийх гэж байгаа. та оролцогчдын хувцсыг оёж чадах уу хэмээх саналыг тавьсан нь түүний амьдралд эргэлт авчирч байсан аж.
Амьдралын сорил бүхнийг даван туулж яваа Б.Болорцэцэг гэвч элэгний церроз өвчнөөр өвдөж элгээ солиулах зайлшгүй шаардлага бий болсон бөгөөд уг эмчилгээг хийхэд 100 орчим сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ.
Түүний хандивыг бүрдүүлэх ажилд Боловсролын телевизийн хамт олон, мөн яг түүн шиг шоуны оролцогчид оролцохоо илэрхийлжээ. Уг тоглолт 12-р сарын 06-ны өдөр болох тул иргэд та бүхэн уг тоглолтыг өргөнөөр үзэж, Б.Болорцэцэгт чин сэтгэлийн тусламж болоорой.