Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

"БИ МОХС-ИЙН ДЭД ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН. Н.ЛҮНДЭНДОРЖИЙН ХАМААТАН БАЙНА" ХЭМЭЭН ХЭЛЖ БУСДЫГ ЗАЛИЛЖЭЭ

2025-06-18
0 0
АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдардаг нэгэн иргэнээс Монголын ард иргэддээ сэрэмжлүүлэг болгон ирүүлсэн мэдээллийг та бүхэндээ хүргэе.
"Би өөрт тохиолдсон залилангийн хэргийн тухайн Монголын ард иргэддээ мэдээлэл өгмөөр байна. 2025 оны тавдугаар сард миний нэг найз АНУ руу нисэж ирэхээр хямд тийз хайж байх үед "Дөөк Дөлгөөн" фэйсбүүк хаягнаас манай нөхөр рүү чат бичин орж ирсэн.
Тэрбээр "Би Чингис хаан олон улсын нисэх буудалд ажилладаг. Монголоос гадаадын аль ч улс руу хямд нислэгийн тийз олж өгч чадна гэж хэлсэн тул бид түүнд итгэж, хямд тийз хайж байгаа найзыгаа холбож өгсөн юм аа.
Тэгээд найз минь хямд тийз авах нь хэмээн итгэж, 3,200,000 төгрөгөө хоёр хувааж, Жавхлантуяа Дөлгөөн нэртэй залуугийн Голомт банкин дахь данс руу нь шилжүүлсэн.
Ж.Дөлгөөн уг мөнгийг шилжүүлэн авсныхаа дараа "Би тэр ч улс руу нислээ, энэ ч улс руу нисэж байна" хэмээн бидэнд худал хэлж, нэлээн их удсан тул найз минь арга буюу Баянзүрх дүүргийн цагдаад хандсанаар залилангийн ээлжит хохирогч болсноо мэдсэн.
Сэжигтэн Ж.Дөлгөөн
Ж.Дөлгөөн нь "Би Монгол-Оросын хамтарсан сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан. Би Хууль зүйн профессор Н.Лүндэндоржийн хамаатан. Миний аав цагдаагийн хурандаа хүн байдаг. Та нар муусайн надад жижигдэнэ" гэж биднийг сүрдүүлсэн. Мөн Чинзориг гэх залуугаас хүүг чинь МОХС-д оруулж өгнө хэмээн 5,000,000 төгрөгийг нь залилж авсан олон удаагийн үйлдэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа этгээд гэдгийг бид мэдээд харамсаж сууна.
Монголын ард иргэд минь та бүхэн энэ залилан мэхлэгч этгээдэд бидэн шиг битгий залилуулаарай хэмээн сэрэмжлүүлэх үүднээс хэвлэлд хандаж байна. 2024 оноос хойш энэ этгээдэд 30 гаруй сая төгрөгөө залилуулсан хүмүүс ч байдаг гэдгийг цагдаа нь хэлсэн" гэсэн юм.
Эцэст нь хэлэхэд иргэд та бүхэн гадны улс орон руу нисэхдээ албан ёсны агентуудаас тасалбараа авах, хямд нислэгийн тийз хайж байгаа бол trip.com зэрэг албан ёсны сайтаас тасалбараа авч хэвшихийг сэрэмжлүүлж байна.
ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In