Филиппин Улсын иргэн 34 настай Террил Атиенза хэмээх бүсгүйн өнчирч үлдсэн хүүхдүүд нь 2012 онд ийм жаахан байжээ.
Тэд ээжийнхээ учир битүүлгээр амь хохирсон асуудлыг тодруулахаар уйгагүй хөөцөлдсөн боловч ямар ч амжилт олоогүй байна.
2010 он нэгдүгээр сард шүдний эмчийн туслахаар ажилладаг байсан Филиппин Улсын иргэн Террил Атиенза Сингапур Улсад хөдөлмөрийн гэрээгээр хоёр жил ажиллаж их мөнгө олоод ирнэ хэмээн энэ дөрвөн хүүхдээ орхиод эх орноосоо явсан байдаг.
Гэвч тэрээр гэрээт хугацаа нь дуусахын өмнөхөн хөдөлмөр зуучлалын төвийнхөө дарамт шаардлагаар Монгол Улс руу шилжин явж, Эрэлийн Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр үргэлжлүүлэн ажиллах үедээ учир битүүлгээр амь хохирсон юм.
Хүүхдүүдэд нь "Чиний ээж их хэмжээний нойрсуулах эм ууж амиа хорлосон" хэмээн хөдөлмөр зуучлалын төвийнхөн нь хэлсэн юм байна. Харин энэ үгэнд Террил Атиензагийн хүүхдүүд огт итгэдэггүй бөгөөд "Миний ээж амиа хорлох хүн биш. Ээж минь бидэндээ ирэхийг тэсэн ядан хүлээж байсан. Ээжийн минь цогцос олон тооны шарх сорви, бүр түлэгдэлтийн ул мөр хүртэл байсан. Энэ хэргийг Засгийн газар анхааралдаа авч үнэн мөнөөр шийдэж өгөөч" хэмээн олон олон хэвлэлд ярилцлага өгч байжээ.
Хүний нутагт хоёр жилийн турш шүд зуун ажилласан хүн гэртээ харихаас ердөө 20 хүрэхгүй хоногийн өмнө ийм хөөрхөн үрсээ орхиод амиа хорлоно гэдэгт итгэх хүн огт байхгүй биз.