Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН ХЭРГИЙН ТАЛААРХ НЭВТРҮҮЛЭГТ ХАНДИВ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2025-07-26
0 0

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст 2011 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Филиппин Улсын иргэн, 34 настай эмэгтэй Террил Атиенза ХУД-ийн 4-р хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Б.Эрдэнэбатын хувийн орон сууцанд нас барлаа гэх дуудлага иржээ.

Уг дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн мөрдөгч Мөнхзул хэргийн газарт очиход биедээ олон тооны хөхрөлт, няцралттай, баруун гарын тохойнд нь тамхины цогоор түлсэн мэт гүн шархтай, зүүн гар нь эсэргүүцэл тэмцлээс үүссэн байж болзошгүй олон тооны цус хуралттай, зүүн хөмсөгнийх нь дээд далд цус хуралттай, гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй эмэгтэй хүний цогцос байжээ.

Иймд уг эмэгтэйн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоон тодруулахаар цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн бөгөөд задлан шинжилгээг шинжээч эмч Ө.Сарангэрэл, А.Амгаланболд, Б.Ууганбаатар нар хийсэн байгаа юм.

Хэн ч харсан илтэд гадны нөлөөтэйгээр хөнөөгдсөн байж болзошгүй уг цогцост задлан хийсэн уг шинжээч нар "Амь хохирогчоос халдварт болон гоц халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй. Террил Атиенза нь шалтгаан тодорхойгүй хурц хордлогын улмаас нас барсан гэж үзэж байна" гэх дэлхийн хаана ч байхгүй шившгийн дүгнэлтийг гаргажээ...

НУУЦ МАТЕРИАЛУУД ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭВТРҮҮЛГИЙН БАГТ МАШ ОЛОН ИРГЭНЭЭС ЭНЭХҮҮ ХЭРГИЙН ҮНЭН МӨНИЙГ ТОГТООСОН ЭРЭН СУРВАЛЖИЛСАН НЭВТРҮҮЛГИЙГ ХИЙЖ ӨГӨӨЧ ХЭМЭЭХ САНАЛЫГ ИРҮҮЛСЭЭР БАЙГАА БИЛЭЭ. БИД УГ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ АЛБАН ЁСООР ХАНДИВ ЦУГЛУУЛАХ АЖЛАА ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЖ БАЙНА.

ХААН БАНК: MN 14 0005 00 5302684107 СЭРДАМБА БУДРАГЧАА ДАНСАНД ТА БҮХЭН ХАНДИВАА ӨРГӨӨРЭЙ.

Таны өргөсөн хандивыг бид хил дамнасан эрэн сурвалжилсан нэвтрүүлэг хийхэд зарцуулах бөгөөд уг нэвтрүүлгийн төгсгөлд хандив өргөсөн бүх хүний нэрийг алдаршуулан зарлах болно. Мөн нэвтрүүлэг хийхэд гарсан бүх зардлын тайланг нотлох баримтын хамт дэлгэрэнгүй тайлагнахаа үүгээр илэрхийлж байна.

ШУДАРГА ЁС ТОГТОХ БОЛТУГАЙ

Энэхүү зураг Эрэл группийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амь хохирсон Филиппин Улсын иргэн Террил Атиензагийн цогцосны бодит зураг мөн билээ.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In