НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Засаг дарга Б.Эрдэнэсүх нь гэр бүлийнхээ хүнийг 22 жилийн турш харгисаар зодож яргалсан асуудлыг НУУЦ МАТЕРИАЛУУД нэвтрүүлгийн баг илчилсэн билээ.
Уг нэвтрүүлэг гарсны дараа цагдаагийн алба хаагчид хохирогч О.Нарангаравыг цагдаагийн хамгаалалтад авсны зэрэгцээ яргачин Б.Эрдэнэсүхийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн юм.
Ингээд 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр яллагдагч Б.Эрдэнэсүхийг Тэрэлжийн гүүрний орчмоос баривчилж, Дүүргийн эрүү, иргэний хялбаршуулсан шүүхийн шийдвэрийн дагуу 30 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид хорихоор боллоо.
Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн, тарчлаан тамлаж үйлдсэн гэх хэргээр зүйлчилж, яллагдагчаар татан шалгаж байгаа юм.