Монгол ард түмний хэрэглэж буй "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлш нь чухам ямар хор хөнөөлтэй вэ, уг түлшийг түлэх үед ямар химийн хорт бодис ялгаруулдаг вэ гэдгийг тогтоох ажлыг сайхан сэтгэлт Монголын иргэд нэгдэн санхүүжүүлж, Япон Улсын Koetsu Kankyo Kagaku Center лабораторид 2025 оны тавдугаар сард хийлгэжээ.
Уг шинжилгээг хариуцан хийсэн Япон Улсын эрдэмтэн, химийн ухааны доктор Такэноүчи Тошиказү Монгол Улсад эдгээр өдрүүдэд ажиллаж, уг шинжилгээний үр дүнг ШУТИС-ийн оюутнуудад танилцуулан лекц унших үеэр нь түүнтэй хэдэн хором уулзаж, яриулсныгаа олон түмэндээ хүргэж байна.