Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

МОАМЕД МУНШИЙН ЭМГЭНЭЛТ АМЬДРАЛ

2025-10-22
0 0

 

Энэ хүн бол Австрали Улсын иргэн Мохамед Мунши. Пакистан гаралтай, Англид төрж өссөн энэ эрийн амьдрал уул уурхайтай салшгүй холбоотой.

Тэрбээр 1987 онд Австралид ирж, Баруун Австралийн Лейнстерийн алтны уурхайд ажиллаж эхэлсэн. Дараа нь Barrick Mining, Great Central Mines, Ashanti Goldfields, Johannesburg Consolidated Investments зэрэг компанид дэвшин ажиллах хугацаандаа уул уурхайн дэлхийн тоглогчдын нэг болж чадсан байна.

Геологич мэргэжилтэй энэ эр хөрөнгө оруулагч болон тодорсон бөгөөд Ivanhoe Mines компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой хэмээх ланжгар том ордыг олсны дараа тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгийг босгох кампанит ажилд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Мохамед Мунши.

Тэрбээр 2001–2006 оны хооронд Фридландын хувийн онгоцоор цагийн бүс дамнан нисэж, Оюу Толгой төслийг дэлхийн хөрөнгө оруулалтын сангууд, тэтгэврийн сангууд, хөрөнгө оруулалтын банкуудад танилцуулж эхний 500 сая ам.долларыг босгож байжээ.

Эзэн Чингисийн үлдээсэн уудам газар нутаг эрдэнэсээр дүүрэн гэдгийг олж мэдсэн тэрбээр 2004 онд Gobi coal and energy хэмээх компаниа Монголд үүсгэн байгуулж, Ашигт малтмал газраас албан ёсны хайгуулын лицензийг хууль ёсны дагуу авч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт Хотгорын нүүрсний орд байгааг олж нээсэн байна.

Асар их эрсдэлтэй энэ хайгуулын ажлыг хийж нөөцийг нь олж тогтоосны төлөө түүний Gobi coal and energy компанид:

Адаг MV-021487,
Байц MV-021488,
Асгат MV-017438,
Адаг MV-017057, Хотгор зүүн MV-017060,
Хотгор баруун MV-017061,
Байц MV-017062,
Хонгор MV-012728,
Шар хоолой MV-014217,
Шар хоолой MV-011965,
Зээгт MV-000905 дугаартай ашиглалтын зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас албан ёсоор өгч байж.

Эдгээр нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Мохамед Мунши дэлхийн супер баян Ротшильдын гэр бүлийнхэнтэй хүртэл уулзаж чадсан бөгөөд түүний эзэмшиж буй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний хөрөнгө оруулалт 500 сая ам.долларыг өгөхөд бэлэн гэдгээ хөрөнгө оруулагчид хэлж байжээ.

Ингээд тэрбээр маш баяр хөөртэйгээр Монголд иртэл монголын нэгэн улстөрч түүнийг Чингис зочид буудлын ресторанд дуудан уулзжээ.

Хаана дуудсан гэдгийг нь хараад хэн дуудсан гэдгийг та бүхэн түвэггүй таньсан байх. Тэр улс төрч Мохамед Муншид хандаж “Чиний компанийн хувьцаа эзэмшигчдийг харахад дандаа гадны хүмүүс байна. Монголын баялгийг ашиглах компанийн хувьцаа эзэмшигчээр Монгол хүмүүс ч бас байх ёстой. Монголын талыг төлөөлж оролцох хүн бол Моннис группийн ерөнхийлөгч Базын Чулуунбаатар байх болно” хэмээн тулгажээ.

Тэрбээр үнэндээ үгүй гэж хэлж чадсангүй. Гэвч тэрхүү шинээр орж ирсэн хувьцаа эзэмшигч нь түүний амьдрал замнал, нэг насных мөрөөдлийг ховх залгих мангас байсныг тэр мэдээгүй байна.

2015 онд Мохамед Муншиг Монголын хууль хяналтынхан ээрч хөрөнгө оруулагчдын их хэмжээний мөнгийг залилсан хэмээн шалгах болжээ.

Харин 2017 онд Баянхонгороос гаралтай Халтмаагийн Баттулга Монгол Улсын ерөнхийлөгч болсны дараа Мохамед Муншийг шууд баривчилж, 2018 онд түүнд Монголын шүүх 7 жилийн хорих ял оноож, яс суулгажээ.

Уул уурхайн салбарт гялалзаж явсан, тэрбумтан, хөрөнгө оруулагч энэ эрхэм гэнэт л хилс хэрэгт гүтгэгдэн ШШГЕГ-ын харьяа хорих 421-р ангид долоон жил суухдаа “бөөрний дутагтал, судасны бөглөрөл, түрүү булчирхайн томролт” гэх мэт олон хавсарсан өвчнөөр өвчилсөн байна.

Хорих ангийнхан түүнд малын гэдэс цувдайгаар хийсэн хоолыг 7 жилийн турш өгсөн бөгөөд түүнд нь ямар ч ногоо байгаагүй аж.

Лалын шашинтай энэ эрхэм Монголын шоронд амьд үлдэхийн тулд амьдралдаа хэзээ ч үзээгүй хатуу сорилттой таарсан гэдгээ ч нуугаагүй байна.

Түүний хоригдсон өрөө нь өвөл хөлдөж үхэм хүйтэн, харин зун нь халуун там шиг халуун байж. Хуягууд түүнийг хүссэн үедээ зоддог байсныг тэрбээр The Australian Financial Review сонины сэтгүүлчид хэлжээ.

Хөрөнгө оруулагч, тэрбумтан Мохамед Мунши монголын шоронд хилс хэрэгт гүтгэгдэн 7 жил суугаад гараад ирэхэд нь ашигт малтмал ашиглалтын 10 лицензийг эзэмшдэг Gobi coal and energy компанийг нь Монголын улс төр хийгээд бизнесийн бүлэглэлийнхэн булаасан байжээ.

Тус компанийнх нь нэрийг “Сэкер ресорсус Монголиа” ХХК болгон өөрчилсөн байсан бөгөөд уг компанийнх шинэ эзэд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар, Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж тэргүүтэй хүмүүс нэр холбогдож байгааг чиг.мн сайт олж илрүүлжээ.

Эдгээр “дээрэмчид” 2024 оны нэгдүгээр сард уг дээрмээ гүйцэлдүүлж дууссан бөгөөд бүх хөрөнгийг нь хуу мулзалсныхаа дараа Мохамед Муншийг 2024 оны зургадугаар сард суллажээ.

Суллагдсан даруйдаа Мохамед Мунши Монголоос нэн даруй гарч эх орондоо очих гэсэн боловч түүнд тийм аз заяасангүй. Нэгэн цагт 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахад хүрч, дэлхийн хөрөнгө оруулагчдын хорхойг гозолзуулж байсан бүх баялгийг нь бүгдийг нь Мохамед Мушигээс булаан авсан мөртлөө нэмж 13 сая ам.долларын хохирол төлөхийг шаардаж Монголын хилээр гарахыг нь хориглосон байна.

Та бүхэн эрүүл саруул ухаанаар боддоо. Таны 13,000,000,000 төгрөгийн хөрөнгийг бүгдийг нь булааж авчихаад 13,000 төгрөгийн өр төл гэвэл энэ шударга ёс мөн үү.

Мохамед Мунши Монголд эмчлэгдэх боломжгүйг дээрэмчид мэдэж байгаа. Хэрвээ тэр Монголоос гараад явчих л юм бол Монголын улстөр бизнесийн бүлэглэлийнхний бузар булайг дэлхий дахинд дэлгэж, Монголд дахин хэн ч, хэзээ ч хөрөнгө оруулахгүй болгохыг мэдэж байгаа учраас түүнийг энд одоохондоо саатуулж байна.

Мохамед Мунши өдгөө ар гэрээс нь сар бүр ирдэг өчүүхэн жаахан мөнгөөр нэг өрөө байр түрээслэн өдөр хоногийг туйлын их ганцаардал, цөхрөл дунд өнгөрүүлж байгаа.

Тэр энэ байдлаараа энэ өвлийг давж чадахгүй. Түүний үхэхийг хоног тоолон амьсгаа даран хүлээж буй хүмүүс нь хэн гэдгийг та бүхэн мэдлээ.

Монгол Улс гадны хөрөнгө оруулагчаа илтэд дээрэмдэж хилсээр ял тулгасан энэ жигшүүрт явдал ердөө 7 хоногийн өмнө Австрали Улсад ил болсон. Тун удахгүй дэлхий дахин ил болно. Тэр үед бид цусаар уйлавч оройтох болно.

Дээрэмчид нь төрийн эрхэнд гарч дээрэмдүүлсэн нь Монголын шоронд үхдэг бузар явдал энэхүү эрийн эмгэнэлт түүхээр өндөрлөөсэй билээ

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In