Монголын ард түмний хайртай дуучин А.Түмэн-Өлзий, П.Жимсээ нар шинэ жилийн баярыг тохиолдуулан хамтарсан тоглолтоо хийхээр болжээ. Уг хамтарсан тоглолт Их наяд плаза triple event hall-д 2025 оны арванхоёрдугаар сарын 18-нд 18:00 цагаас болох аж.
Хоёр дуучны хамтарсан цэнгүүн гурав дахь жилдээ болж буй бөгөөд хүрэлцэн ирсэн зочдодоо:
- Угталтын халуун вино
- Тусгайлан зассан баярын ширээ
- Олон олон сүрпрайз,сугалаа бэлэг
- Хит уран бүтээлчдийн тансаг аялгуу хүлээж байна.
Шинэ жилийн хөтөлбөрт: Дуучин:Хаянаа(Номин талст), дуучин Агиймаа, дуучин Руна, Татар хамтлаг, Gangbay хамтлаг, Амьд хөгжим Onward хамтлаг, Өвлийн өвгөн, Цасан охин тус тус оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг
88119736, 96962262 дугаараас лавлана уу.
