Монгол Улсын өргөмжит консул Кава Үчи Широтой уулзаж, Монголын сүмочид хийгээд Монголын хүүхдүүдийн төлөө хийж буй ажлуудынх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.
2010 онд Монголд бизнес эрхлэх зорилготойгоор анх ирсэн даруйдаа Кава Үчи Широ гуай Монголын ард түмэнд татагдан дурласан бөгөөд Монголын төлөө, монголын хүүхдүүдийн төлөө байгаа бүхнээ зориулах ёстой юм байна гэх итгэл үнэмшилтэй болсон байна.
Тэрбээр T ball хэмээх спортыг хөгжүүлэхийн тулд маш их хичээл зүтгэл хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монголын сүмочдийг маш их дэмжин, санхүүжүүлсээр өнөөдрийг хүрчээ.