Пунцагийн Цагааны гэр бүлийн эзэмшил болох "Ачит Ихт" ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн хоёрдугаар овоолгын нөөцийг шавхаад дуусаж байгаа аж. Тус компанийн 34 хувийн хувьцааг Монголын төрд анх тохирсон гэрээний дагуу үнэ төлбөргүй өг хэмээн шаардахад "Өнгөрсөн хугацааны ногдол ашгийг өгөхгүй. Бидэнд нэмж үнэ төлбөргүйгээр овоолго өгвөл компанийнхаа 34 хувийн хувьцааг өгч болох юм" хэмээн даапаалж байгаа аж.