НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Бишээ овогтой Эрдэнэсүх нь:
-Гэр бүлийн хаилцаатай хүнээ зодож харгис, хэрцгий хандсан
-Дээрх гэмт хэргийг хүүхдүүдийнхээ эсрэг үйлдсэн
-Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж байршуулан мөрдөн мөшгисөн
болохыг тогтоож, Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн 11.7.1, 11.7.1-2, 11.7.2-1, 13.2.1-д заасан зүйлчлэлээр яллуулах саналтайгаар хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
"НУУЦ МАТЕРИАЛУУД" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр Б.Эрдэнэсүхийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг илчилсэн "Яргачин" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн даруйд цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж, дайчлан баривчилсан бөгөөд түүний эхнэр хохирогч О.Нарангаравыг тэр даруй гэрч хохирогчийг хамгаалах байранд авч хамгаалж байсан билээ.
"Яргачин" нэвтрүүлгийг үзэх линк: https://www.youtube.com/watch?v=uD9ux6w4mJY
