Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын засаг дарга С.Ганбат 2025 оны 9-р сарын 13-14-нд шилжих шөнө Цэнхэрмандал сумын ерөнхий боловсролын сумын сургуулийн 100 жилийн ойд оролцоод, хөл дээрээ ч зогсож чадахааргүй согтуу байх үедээ жолоо бариад буцаж явахдаа осол гаргасан.
Уг ослыг гаргахдаа Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн малчин Батмөнхийн приус маркийн машиныг мөргөж ноцтой гэмтэл учруулсан. Батмөнх нь эмнэлгээр олон сар явж эрүүл мэндээрээ хохирсон.

Засаг дарга С.Ганбат нь сумын ЗДТГ-ын албаны шинэ машиныг согтуугаар барьж яваад эвдсэнийг Цагдаагийн тасгийн Б. Мөнх-Эрдэнэ бүртгэлжүүлэн авч, цагдаагийн хашаанд битүү хучиж хадгалж байгаад хот руу ачиж явж засуулсан.

Цагдаагийнхан хэргийн газарт очоод харамсалтай нь энэ байдлийг нуун дарагдуулж, Засаг дарга С.Ганбатыг хувийн машинтайгаа эрүүл явж байгаад осол гаргасан хэмээн 100.000 төгрөгөөр торгоод хэргийг хаасанд нутгийн иргэд эгдүүцэж байгаа.
Цагдаагийн тасаг нь хүртэл энэ хэргийг нуун дарагдуулахад оролцсонд нутгийн ард иргэд шүүмжлэлтэй байгаа.
Энэ ослыг Цэнхэрмандал, Жаргалтхаан сумын иргэд бүгд мэдэж байхад тэнэг хүн хуурч байгаа юм шиг шийдвэрлэсэнд би хувьдаа гомдолтой байдаг. С.Ганбатын ослоос болж Цэнхэрмандал сумын ангийнхан нь ойн нээлтэндээ ч орж чадаагүй. С.Ганбатын эхнэр нь согтуу хүнийг машин бариулж явууллаа гэж ангийнхныг нь загнаад л өнгөрсөн дөө.
