УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн эр нөхөр Р.Батбаяр ганцхан "Шинжиан Шинфа" ХХК-ийн онц их хэмжээний хөрөнгө мөнгийг завшаагүй аж. Тэрбээр "Хос мөнгөн зам" ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй нууц данс нээсэн, мөн уг нууц данснаасаа 162 тэрбум төгрөгийг хууль бусаар гаргасан хэргээрээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. УИХ-ын гишүүн Бадамдоржийн Пунсалмаа нь гэр бүлийнхээ залилан, хулгайн асуудлыг булзааруулахын тулд хэвлэлд хэрхэн худал ярилцлага өгч буйг НУУЦ МАТЕРИАЛУУД нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэнэ.